Орост галт уул идэвхжив

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

 

ОХУ-ын Алс Дорнодын хязгаарт галт уул идэвхжиж саарал утаа, үнс цацаж эхэлсэн байна. Камчаткын хойгийн зүүн өмнөд хэсэгт орших Жупановский галт уул идэвхижсэн болохыг Оросын галт уул, газар хөдлөлтийг судлах институт мэдээлжээ. Одоогоор галт уулын идэвхжилийн зэргийг дунд /шаргал/ хэмээн үнэлж, нисэх компаниудад анхааруулга хүргүүлсэн байна.

 

Галт уул ойрын тосгоноос 70 км зайтай оршдог аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж