Сьерра-Леонед 100 гаруй хүнийг тусгаарлажээ | News.MN

Сьерра-Леонед 100 гаруй хүнийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Сьерра-Леонед 100 гаруй хүнийг тусгаарлажээ

 

Сьерра-Леонед Эбола вирусын халдвараар нас барсан эмэгтэйтэй харилцсан 100 гаруй хүнийг хөл хорин тусгаарлажээ. ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /Пүрэв гаригт /I.14/ Баруун Африкт гарсан Эбола вирусын халдвар дарагдсан болохыг зарласан билээ. Гэвч ДЭМБ-ын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Сьерра-Леонед нэг эмэгтэй Эбола вирусын халдвараар нас баржээ. Гвинейн хилийн ойролцоох Сьерра-Леоне улсын хойд хэсэгт орших Бамой Лума тосгонд нас барсан 22 настай эмэгтэйн биеэс Эбола вирус илэрсэн байна.

 

Сьерра-Леоне өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд Эболагаас бүрэн ангижирсныг зарласан юм. Гэвч халдвар дахин илэрч 4000 орчим хүн Эбола өвчнөөр нас баржээ. Баруун Африкт гарсан Эбола вирусын халдвараар олон улсад 11300 хүн нас барсан юм. Эбола вирусын өвчлөл 2013 оны арванхоёрдугаар сард Гвинейн өмнөд хэсгийн бөглүү тосгоноос эхлэн гарч хөрш орнуудад тархаж, АНУ, Европт хүртэл халдвар авсан хүмүүс бүртгэгдэж байв.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж