АН ийм өөдгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Төрийн дээр гарсан намыг бодлогын нам болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг санаачлан боловсруулсныг УИХ өнөөдрийн чуулганаараа хэлэлцээд 37.2 хувийн саналаар дэмжин унагалаа. Зүйрлэвэл, жил гаруйн өмнө Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан “сценари”-тай тун ойролцоо үйл явдал чуулганы танхимд болж өнгөрлөө. Учир юу вэ гэвэл, УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар уг хуулиар санал хураахыг мэдсээр байж УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээ 100 хувь бүрдүүлсэнгүй, хариуцлагагүй хандлаа. Ердөө долоо хоногийн өмнө тус бүлэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжихээ мэдэгдсэн. Бүлгээс ийм шийдвэр гаргаж байгаагаа Б.Гарамгайбаатар дарга хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ хуулиар санал хураах үед юу болов. Тэрээр хэлсэн үгнээсээ буцаж, эсрэг санал өглөө. УИХ дахь эмэгтэй гишүүдээс хамгийн боловсролтой нь гэгддэг Ц.Оюунгэрэл гишүүн бүлгийн шийдвэрийн эсрэг кноп дарлаа. Түүгээр зогссонгүй УИХ-ын гишүүн Я.Санжмятавын кнопыг давхар эсрэг дарж санал өглөө. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байна” гээд л үдээс өмнөх хуралдаан дээр том дуугараад байсан, гэтэл санал хураах үед зугатав. С.Одонтуяа гишүүн ч бас хуралдааныг орхин гарсан. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд нам дэргэдээ төрийн бус байгууллаггүй байна гэсэн зохицуулалт туссан нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон түүний хувьд эрх мэдлээ хадгалахыг үлдсэн нь энэ бололтой. Дээр нь Засгийн газрын гишүүдээс зөвхөн Р.Бурмаа сайд л ганцаараа оролцсоныг хэлэх нь зөв болов уу. Уг нь Ардчилсан намын бүлэгт 10 гаруй сайд харьяалагддаг. Харамсалтай нь, ийм л ирцтэйгээр оролцлоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд түүхэнд байгаагүй өндөр ирцтэйгээр оролцож, Улс төрийн намын тухай хуулийн төслийг унагах кноп дарлаа.

МАН-ынхны хувьд ойлгомжтой, хуулийн төсөл боловсруулах үеэс л эсэргүүцэж байсан. Учир нь МАН-ын эрх мэдэл иргэдэд шилжих гээд байсан тэр болов уу. Дээр нь 3001-ээс доош хүн амтай суманд нам анхан шатны нэгжтэй байж болохгүй гэсэн заалтыг гишүүн бүр нь эсэргүүцэж харагдана билээ. Үндэслэлээ нам, ард түмэн хоёрыг холбох гүүргүй болно л гэдэг утга агуулгаар тайлбарлаад байгаа ч цаад санаа нь сонгууль дөхөж байгаа үед сум бүрт байгаа намын анхан шатны бүтцээ алдахгүй байж, дахин УИХ-д сонгогдох гэсэн л санаа. Үүнийг нь Ардчилсан намын бүлгийн гишүүд ил, далд янз бүрийн хэлбэрээр дэмжин, эрх ашгаа нэгтгэв. Уг нь төрийн дээр зайдалсан намуудыг бодлогын болгон төлөвшүүлж, нам нь гишүүнчлэлээр уралддаг марафоныг зогсооход Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатайг МАН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш ярьсаар ирсэн. Яг ажил хэрэг болгоё гэхээр элдэв шалтаг тоочоод шинэчлэлээс ухарч байна. Угийн ч иймэрхүү араншин гаргадаг улстөрийн хүчин болохоор баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг байдлаар хандлаа.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд мөн л эсрэг байр суурь барьсан нь намууд шинэчлэгдэж, төрөө фракци бүлэглэлийн савраас гаргах нь чухал биш, зөвхөн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төслийг дэмжих боломжгүй гэдэг өнцгөөр хандан, санал өгсөнгүй. Эцсийн дүндээ хууль тогтоогчдын дээрх үйлдэл нь сонгуулийн өмнө намын бүтцээ алдахгүй хадгалаад үлдэх гэсэн хувийнх нь амбицтай л холбоотой болохоос улс орон бодсон шийдвэр гэж харахад эргэлзээ төрүүлж буй. Учир нь өнөөдөр намуудад бодлого гэж байдаг юм уу. Зүүний, барууны үзэлтэй гэдэг ч ялгарах юмгүй болсон шүү дээ. Эрх ашиг нэгдэх зүйл дээр хүзүү толгойгоо холбочихдог. Уг нь Ардчилсан нам эрх барьж байсан үедээ Улс төрийн намын тухай хуулийг гардан батлуулаад намуудыг бодлогын болгох том замыг гаргачихсан бол энэ улс оронд их хэрэгтэй байлаа. Харамсалтай нь чадсангүй. Ардчилсан намынхан ийм л өөдгүй гэдэг үгийг хэлэхээс өөр үг олдохгүй нь.

Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-19 103.229.122.115

Уг нь улс төрийн бузардсан байдлаас гаргах зарим зөв санаа байсан юм,намууд өөрийн эрх ашгаа бодоод дэмжсэнгүй.Намын хатуу гишүүнчлэлийг үнэхээр болих цаг нь болчихоод байгаа юм.

АН ийм өөдгүй 2016-01-19 103.11.192.34

сайханбилэгээ юм л бол огцруулна гэдэг АН ийм өөдгүй

АН ийм өөдгүй 2016-01-19 103.11.192.34

шударга царайлж байгаад ард түмний бөгсөн дээр хүйтэн жин тавьдаг АН ийм өөдгүй

АН ийм өөдгүй 2016-01-19 103.11.192.34

сонгуулийн сургаар намын дарга нь барилгачин болдог АН ИЙМ ӨӨДГҮЙ иргэдийн тархийг угаахын тулд худлаа амлалтаар булдаг АН ИЙМ ӨӨДГҮЙ

zuchi 2016-01-19 103.11.192.34

Мэдээллийн сайтуудын ихэнхи нь АН-д үйлчилдэг. АН хэвлэл мэдээллээр дамжуулж иргэд, сонгогчдын тархийг базаж байна. Ямар ч худлаа мэдээллийг үнэн болтол нь ярьж, итгүүлж чаддагийг нь авьяас гэх үү?, арга заль гэх үү? Бас л чөтгөрийн санаатай Баагийнууд шүү Хэдий тогос шиг гангалж, тахиа шиг донгодлоо ч АНиа-д итгээд хоосон хоцрохийг хүсэхгүй л байх даа Ард түмэн чинь

Зочин 2016-01-19 202.55.190.174

Элбэгээ үлдэх улсуудаа дандаа хоролсон юм хийхээ болимоор юм энэ намын нэрээр насаараа барахгүй хөрөнгө хураагаа биздээ

Guest 2016-01-19 202.131.247.23

Тэгээд адилхан идээд сууж байх юмуу. Ядаж муу сайн нэг нь ч ийм хязгаарлалт хийж байг л дээ. Бид өөрсдөө хийж чадахгүй л юм чинь.

хэ хэ 2016-01-19 202.131.235.211

хамгийн боловсролтой, боловсролгүй гэдгийг нь хэн, яаж тогтоогоод байгаан бол хэ хэ

Зочин 2016-01-19 103.10.23.170

Ардчилсан намынхан ийм л өөдгүй гэдэг үнэн. Хуралдаа суудаггүй гишүүдээ дараагийн сонгуульд оруулахгүй байх талаар юм бодоорой доо Энхболд даргаа.

irgen 2016-01-19 150.129.143.126

AN aas Battulga,Z. Enhbold,Batyyl nariig demjdeg shyy.

irgen 2016-01-19 150.129.143.126

Ardchilsan nam zasag barij bsan ene hugatsaand bidnii nydrnd ilt haragdaj medregdeh byteen baiguulaltuud ih hiigdsen,ynendee MAN iin yed delhiin dayaraa ediin zasag ch sain bsan,mongold ch mungu ih orj irsrn fevch byteen baiguulalt geh yum engiin bidend medregdeegui,tegeheer songuulud uhaalag shiidver gargah heregtei,MAN dangaaraa garch bolohgui gedgiig bid byhen oilgoson ,2 nam surug hychin bolj orj ireh heregtei,tegeed ch ajil hiideg hymyysiig songoh heregtei.

irg 2016-01-19 122.201.21.75

mash ih urtei bgaa gedgiig yu gej ***** gej bna hulgaich deeremchin mini An iig er ni hulgaich deeremchid demjeed bh shig bgaan

Зочин 2016-01-19 103.229.123.251

За яахав та нар тэгж л байг,ирэх сонгуулиар та нарыг яахаа мэдье ээ гайгүй. Цусаар уйлаад ирсэн ч та нарыг сонгохгүй дээ. Сонгууль ч өгөхгүй.

Эрүүл сэтгэлгээтэй хүн бүрт 2016-01-19 79.227.158.246

Бөх, бөө, уяач, хуурамч сүржигнэгч эх орончид, танхай этгээдүүд авилгачид гээд УИХ-д байх шаардлаггүй хүмүүсээс төр засгаа энэ сонгуулиар цэвэрлэе. Эрүүл зөв сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүсийг л дэмжие. Өчүүхэн зүйлд хууртаж худалдагдаж саналаа өгхөө больёо. Энэ бол бидэнд олдож байгаа ганц боломж, түүнийг битгий алдаарай

Зочин 2016-01-19 103.229.121.21

MANAN yavahgui bolloo do, muu sanaa eznee otno

Зочин 2016-01-19 202.21.106.104

Элбэгдорж гэж хууль батлуулах гэж тооны хойноос улайран хөөцөлдөж чанаргүй юм оруулж ирэхээ болимоор юм даа. Ажил дүр гаргаж байгаа юм байх даа.

Зочин 2016-01-19 203.91.115.35

AN-yn zuv. Elbegdorjiin sanaachilsan huuli undsen huuli zurchsun zaalt ihtei. Elbegdorj ardchillyn undsen zarchmaas urvasan huuli sanaachilsan. Bi Elbegdorjiig 25 jil demjsen. Harin ene huuliig bol denjihgui. 3000 s doosh hun amtai bol nam baiguulj bolohgui yum genee. Yuu bodood baigaa hun be. 800 hun nam baiguulj bolj baihad 2999 hunii tuluulul yaahaaraa uls turiin uzel bodloo ilerhiileh uur baIGUULJ BOLDOGGUI BAIH NI UU

Зочин 2016-01-19 203.91.115.35

AN-yn zuv. Elbegdorjiin sanaachilsan huuli undsen huuli zurchsun zaalt ihtei. Elbegdorj ardchillyn undsen zarchmaas urvasan huuli sanaachilsan. Bi Elbegdorjiig 25 jil demjsen. Harin ene huuliig bol denjihgui. 3000 s doosh hun amtai bol nam baiguulj bolohgui yum genee. Yuu bodood baigaa hun be. 800 hun nam baiguulj bolj baihad 2999 hunii tuluulul yaahaaraa uls turiin uzel bodloo ilerhiileh uur baIGUULJ BOLDOGGUI BAIH NI UU

ss 2016-01-19 202.126.91.99

AN iim uudgui,. odo zasgaa ogtsruulna harj bgarai

гохь нь 2016-01-19 122.201.21.220

АН-ын гол хорны хутгуур болох намын дарга З.Энхболдыг хурдан зайлуул гэж олон хэлсэндээ

Зочин 2016-01-19 37.120.89.47

Бусад нь угаасаа малнууд..гэтэл энэ Оюунгэрэлийг сvvлийн veд vнэхээр ойлгохоо болиод байна!! Элбэгийн эсрэг бvx xуйвалдаанд хутгалдчихсан манаргаж явдаг боллоо!!

Зочин 2016-01-19 103.229.121.21

gomdoltoi baidgiin baigaa biz huurhii

Зочин 2016-01-19 103.229.122.115

Хөөрхий хаягдчихгүй юу даа,хэ хэ

зочин 2016-01-19 202.131.252.213

Улс орнуудыг харж байхад буруу бодлогын эсрэг оюутанууд тэмцэж байдаг даа.Монголын оюутанууд ч 70 мянгаас өөр юм бодохоо болио шив,хөөрхий.хайран залуу нас

улс төр судлаач 2016-01-19 137.186.121.166

ТҮРИЙВЧ, ХЭТЭВЧ, ОР ХӨНЖЛӨӨРӨӨ НЭГДСЭН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ НАМ ГЭНЭ.

Зочин 2016-01-19 203.91.118.70

https://www.youtube.com/watch?v=LyEY2XU7CTQ

Зочин 2016-01-19 202.21.106.153

Нам гэдэг хэсэг бүлэг хүний л нэгдэл харин түмэн олны дэмжлэгийг авахын тулд том нэргтэй цөөхөн хүн байх хэрэгтэйг тэгээд ч том нэр зүүхийг л хэлж байгаа юм.Үзэл бодлоороо өөрсдийн өмхий сууриа хадгалсан хэсэг бүлэг хүний хуйвалдааныг НАМ гэнэ.

Зочин 2016-01-19 150.129.141.243

О унгэрэл гэгч үнэн хөгийн хүүхэн.

Зочин 2016-01-19 202.179.18.194

Ерөнхийлөгч энэ хуулийг дахиж шахах хэрэгтэй. Арай өөр арга барилаар, бэлтгэлийг нь хангаж байгаад оруулах хэрэгтэй.

Зочин 2016-01-19 202.179.18.194

Угаас унаж босож эргэж буцаж гацаж хэрэлдэж байж шийдэгдэх асуудал. Тийм амархан, Ерөнхийлөгч өргөн барилаа батлагдлаа гэж юу байхав дээ. Үргэлж Ерөнхийлөгчийн зөв байх албагүй. Гэхдээ Ерөнхийлөгчийг дэмжиж байна.

Zochin 2016-01-19 202.70.44.146

Argagui shdee bas l uls turiin shahaand orchihloo shdee zailuul unuudur yasan zasag unagana geed l Ardchilsan namiig shahaand shaachihlaa shdee zailuul

Зочин 2016-01-19 202.131.247.82

МОНГОЛД УЛС ТӨРИЙН НАМ ГЭЖ БАЙХГҮЙ, БҮГД Л ТҮРИЙВЧ ХОШНОГООРОО ХОЛБОГДЧИХСОН БҮЛЭГ ЛУЙВАРЧИД, АЛЬ НЬ Ч ЯЛГААГҮЙ

Зочин 2016-01-19 103.10.22.1

Санал нэг байна

ghghghg 2016-01-19 202.179.10.150

Ардын элч кинонд цагаан цэргийн дарга генерал юу гэж хэлдэг билээ:СҮХБААТАРЫН БҮЛЭГ,ЭНЭ БОЛ САЯЫН ГАМИНГААС Ч АЮУЛТАЙ гэдэгдээ,тэрүүн шиг АН-ын урвагч нар бол ил тодоор эсэргүүцээд байсан МАН-ынханаас ч аюултай-хоёр үзүүртэй зүүнүүд,үүний өмнө Алтанхуягыг огцоруулахад яг ийм арга хэргэлсэн,энэ бол намын даргын хариуцлагагүй арчаагүйн хар гай,за яахав ирэх сонгуулиар энэ намынханаас энэ урвагч нарыг хэлж байгаад унаганадаа,юманд ээлж гэж байдагдаа.

Зочин 2016-01-19 203.91.115.39

Аргагүйл Элбэгдоржийн мэдэлийн сайт шүү дээ

mongol 2016-01-19 203.91.115.42

ХОХЬ НЬ ЭЭЭ БОЛЖ МУУ ТАРВАГА ЭХ ОРНОО ХУДАЛДАХ САНАА ИХ ГАРГААД БАЙ ЗӨВ ШДЭЭ

Зочин 2016-01-19 182.160.39.154

их буруу хуулийн төсөл байсан

Зочин 2016-01-19 103.57.95.102

өөдгүй шаарнууд даа адилхан

Зочин 2016-01-19 43.242.243.108

ДАЛДУУРАА ТУСГААР ТОГТНОЛООР ЧИНЬ ТОГЛОХ ГЭЖ БАЙЖ САЙХАН СЭТГЭЛ ТАТСАН САНААЧЛАГА АЛСУУРАА ЯМАР ХОР ХӨНӨӨЛТӨЙГ 25 ЖИЛИЙН ТУРШ ХАРЛАА САЙН БАЙНА

Зочин 2016-01-19 103.229.121.21

Намууд эв нэгдлийг задалсан. Тусгаар тогтнол язгуур эрх ашгийг арчиж байна. Улсын баялгийг хуу сорж далд ЭЗ-ийг үүсгэн. иргэдийг өглөг горьдсон өрөнд баригдсан ядуу гуйлгачингууд болгож байна

Зочин 2016-01-19 103.244.102.210

АН ЯГ ИЙМ ӨӨДГҮЙ ГАРУУД ГЭЖ ҮНЭН УЛС ОРНЫ ХУВЬ ЗАЯА, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ АХУЙГААР ТОГЛОСОН ШҮҮ

Зочин 2016-01-19 182.160.33.105

МАН ээлжит гацаалтаа хийлээ.

Зочин 2016-01-19 103.26.193.22

УИХ дахь эмэгтэй гишүүдээс хамгийн боловсролтой нь гэгддэг Ц.Оюунгэрэл гишүүн гэнэ үү. Элэг авчихлаа. Шал донгио л юм байна лээшд. Ярьж байгаа нь хөндий хоосон, цэвэрлэгч эмээ царайлчихаад.

Uur emegtei 2016-01-19 85.182.160.174

S.Oyun hamgiin bolovsroltoi ni baih shyy.

ИРГЭН 2016-01-19 202.70.42.164

АН НАМЫН ДАРГА НЬ БҮЛЭГЛЭЛ ФРАКЦГҮЙ БОЛНО ГЭЭЛ ЗАЛААД БАЙСАН ЯГ ФРАКЦГҮЙ БОЛОХ ШИЙДВЭРДЭЭРЭЭ ЧАЦАГА ЦАРАЙЛДАГ БАЙНА Ш ДЭЭ. ОЛИГАРХУУДЫН САВРААС САЛНА ГЭДЭГ МАШ ХЭЦҮҮ ТӨРИЙН ЭРГЭЛТ ЦУС АСГАРУУЛАХААС Ч ХЭЦҮҮ АСУУДАЛ. ФРАКЦ НЭРТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ГАР ХӨЛ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ МАФИ ШҮҮ ДЭЭ. МАФУУДЫН ГАРААС САЛНА ГЭДЭГ МӨРӨӨДСӨНИЙ ГАРЗ. УЛС ОРОН ДАЯАР АЖИЛ ХАЯЛТЫГ БҮХ БАГШ НАР ХАЯХ ХЭРЭГТЭЙ НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ХУУЛИЙГ БАТАЛЖ МАФИЙН ГАРААС САЛЦГААЯА МОНГОЛЧУУДАА МОРИНДОО

Зочин 2016-01-19 103.229.121.21

Хагсраагаад л эмээлтэй морио уячихаад байж байна

Зочин 2016-01-19 202.179.18.194

Ирэх жил АН-ыг бусад намтай хамтрах шаардлагагүй тийм олонх болгочих. Тэгвэл хуулийн төслүүд нь УИХ дээр ганц хоёр хөгийн новшнуудаас болж унахгүй. Хоёрын хооронд суудал өгчихөөд эрс шинэчлэл горьдох хэрэггүй биз ээ.

Хаха 2016-01-19 202.21.106.166

Хүний эрхийн байгууллагын санхүүжилтийг Төрөөс хасаад танаад байхад яаж Хүний эрхийг хамгаалах юм. АН бол үнэхээр Хүний эрх гэж ярих дуртай, харин хэрэгжүүлэх тал дээр нь нэг ч зүйл хийдэггүй.

Ийм л нам даа 2016-01-19 150.129.143.233

Үнэхээр ийм л намдаа. Ха ха ха.

Ийм л намдаа 2016-01-19 150.129.143.233

Үнэхээр ийм л намдаа. Ха ха ха.

Ийм л намдаа 2016-01-19 150.129.143.233

Үнэхээр ийм л намдаа. Ха ха ха.

иргэн 2016-01-19 202.179.26.248

Хэтэрхий хүний эрх ашгийг хөндсөн үзэл санаа оруулж болохгүй шүү дээ Ардчилсан Еранхийлөгчөө.АН анх гарч ирэхдээ хүний эрх эрхчөлөөг хитэрхий их дээгүр тавьсанаас болж Ардчлаал нам унаж байгаа.Нөгөө хүний эрх эрх чөлөө чухал гэдэг АН-хан ийм хүний эрх чөлөөнд их халдаж байгаа нь шударга ардчилсан зарчим мөн үү.Намд хүн элсэх элсэхгүй дэмжих дэмжихгүй нь хүний эрхийн асуудал биздээ.Яагаад үүнийг хааж боох гээд байгаа юм бэ Ерөнхийлөгчөө.

Зочин 2016-01-19 202.179.26.125

Санаачлагч нь тэнээд явцан.

ИРГЭН 2016-01-19 122.201.28.8

ЯАДАГ НОВШНУУД ВЭ? ИЙМ АРЧААГҮЙ ШААРНУУД ШҮҮ

ард 2016-01-19 182.160.0.130

МАН суманд дэмжи гчгүй болохоос үхэтрээ айж том ирцтэйгээр унаглаа .... Гэсэнч хотын мандатыг нэмэхээр ирэн сонгуульд МАН цөөнхиин цөөнхөөр жилийг өнгөрүүлж дээ

Зочин 2016-01-19 103.11.192.34

улс төрийн намын тухай хууль бүхэлдээ МАН-ыг үгүй хийх, буланд шахах гэсэн оролдлого. 2016 оны сонгуулиас өмнө АН бүхий л талаар МАН-ыг шороонд хутгахаар ажиллаж байна. ТӨрийн эрх мэдлийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн ашиглаж байгаа явдал бол АН-аас л гарах араншин билээ.

5112 2016-01-19 202.131.225.197

ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ ТЭР ТУСМАА СОНГОГЧ БИДНИЙ Л АЛДАА... ЭНЭ ИХ ХУРАЛД БУЮУ 2012 ОНД СОНГОГЧ ТҮМЭН ИЙМ Л БАЛИАР ХҮМҮҮСИЙГ ИХ ХУРАЛД СОНГОСОН БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛЬД МОНГОЛЫН АРД ТҮМЭН АРДАА КОМПАНИГҮЙ ХҮНИЙГ СОНГООРОЙ....

Зочин 2016-01-19 103.229.121.21

Намууд авилгаар санхүүжиж, төрийн албыг наймаалцана гэдгээ шууд илэрхийлж байгаа хэрэг. Ингээд сонгуульд санал авна гэвэл гонж болох биз. Албан шааалтаар санал өгөх сонирхолгүй иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа даа

Иргэн 2016-01-19 103.229.123.54

Тэр Оюунгэрэл йг ХЭН боловс ролтой гээд байгаа юм Элбэгдорж той л муудалцсан юм шиг Оршоолийн хуулиар бас яалаа Хогшин америкийн хажууд байж англи хэл хальт гадарласныг нь хэлээд байна уу Ер нь АН бол МАН с дор болсон

Зочин 2016-01-19 202.179.11.94

Ер нь Монголд улс төрийн нам гэж байгаа юм уу. Нам, төр аль алий нь хэдэн хүн өмчлөөд авчихсан юм биш үү. Хүн амын 99 хувь нь ядуу эмзэг, үлдсэн 1 хувь нь ард түмнээ ядууруулаад баяжсан луйварчид, тэд л улс орны эрх ашгийг хохироосоор .............байгаа бус уу

Зочин 2016-01-19 122.254.111.162

Элбэгдоржийн хэвлэл эзнээ өмөөрөөд үхлээ