Баварийн шагнал хүртсэн монгол бүсгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баварийн шагнал хүртсэн монгол бүсгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Баварийн шагнал хүртсэн монгол бүсгүй

Монгол бүсгүй Борхүүгийн Үйзэнмаа Германы кино урлагийн томоохон шагнал болох Баварийн Кино Урлагийн дээд шагналын Шилдэг залуу найруулагчийн номинацийн эзэн болж, шуугиан тарьсан мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр цацагдав. Оскар, Алтан Бөмбөрцөг, Канн гэх мэт шагналуудад анхаарлаа хандуулж суудаг хүн бүрийн чихэнд энэхүү Баварийн хэмээх тодотголтой шагнал содон туссан билээ. Иймээс энэхүү наадмын талаарх товч мэдээллийг эхлээд хүргэе.


Баварийн Кино Урлагийн Дээд Шагнал

1979 оноос хойш 38 жилийн туршид тасралтгүй Германы Бавариа мужийн Мюнхень хотноо уламжлал болон зохион байгуулж буй тус улсын Засгийн Газрын нэрэмжит кино наадам юм. Ингэхдээ, жил бүрийн нэгдүгээр сарын дундуур Мюнхень хотын Кувиллес театрт өнгөрсөн жилийнхээ Германы кино театруудын дэлгэцнээ цацагдсан бүхий л кинон дундаас хамгийн онцгой хосгүй бүтээлүүдийг тодруулдаг байна. Засгийн газрын ивээл дор болдог учир жил бүрийн шагналын сан 400,000 евро байдаг бөгөөд хамгийн өндөр шагнал болох 200,000 еврог шилдэг продюсер шагналын эзэн, харин бусад ялагч нарт тус бүр нь 10,000-25,000 еврогийн мөнгөн шагнал оногддог байна. Мэдээж дээрх мөнгөн шагналаас гадна хошин урлагийн нэгэн төрөл болох Пиерротийн дүрс бүхий баримлыг ялагч болгон хүртдэг байна.

Тэгвэл энэ жилийн Баварийн кино урлагийн дээд шагналыг Монгол бүсгүй хүртсэн нь эх орныхоо болоод хилийн чанадад ажиллаж амьдарч буй бүхий л элэг нэгтнүүдээ баярлуулсан үйл явдал болов. Тэрээр шилдэг шинэ залуу найруулагчийн шагналыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-ны өдөр Германд нээлтээ хийсэн, өөрөө найруулж өөрөө гол дүрд нь тоглосон “Schau Mich Nicht So An” буюу “Над руу битгий ингэж хар” киногоороо хүртжээ.

Залуу уран бүтээлчийн хувьд энэ нь түүний анхны бүтээл биш бөгөөд, үүнээс өмнө хэд хэдэн баримтат богино хэмжээний кинон дээр ажиллаж байсан байна. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг Пиеррето баримал болон 10,000 еврогийн хамтаар гардан авсан байна. Гэхдээ энэхүү кино нь эзэндээ шагнал дагуулсан эхний удаа нь энэ биш аж.

Учир нь Б.Үйзэнмаа энэхүү бүтээлээрээ өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Мюнхэний Кино Фестивалиас мөн л тэргүүн байр эзэлж “FIPRESCI” шагналын эзэн болжээ.

Ийнхүү авьяаслаг монгол бүсгүй өнгөрсөн онд өлгийдэн авсан бүтээлээрээ өнгөрсөн оныг амжилт дүүрэн үдэж, энэ жилийг ч мөн адил түүнээсээ дутахгүй олз омогтой угтлаа.

Түүний уран бүтээл хувь хүний онцлог юу байв?

“Schau Mich Nicht So An” киноны хувьд гол дүрийн жүжигчдийн нүцгэн тавилттай үзэгдлүүд хэд хэдэн удаа гарах боловч, энэ нь зураач хүн нүцгэн моделийн биеийг харж зурдагтай агаар нэг зүйл болжээ.

Найруулагчийн зорилго нь эмэгтэй хүнийг болоод хүний оршин буй төрөлх бодь чанарыг элдэв хачиргүйгээр үзүүлэх гэсэн нь санаа нь ийнхүү өндрөөр үнэлэгдэхэд нөлөөлсөн бололтой. Түүнээс гадна тэрээр үзэл бодол өөрийн зан ааш, монгол философиороо бусад үндэстнээс ялгагдаж буй нь уран бүтээл дээр нь илрэлээ олсныг харахад энгийн бүсгүй ур чадвараараа өвөрмөцөөр үнэлэгдсэний шалтгаан байж болох юм.

Б.Үйзэнмаа шагнал авахдаа "Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй" хэмээн хэлсэн үг нь үзэгчид болон тэрхүү мэдээг уншин суусан олон монголчуудыг бахархлыг төрүүлсэн нь энэ мэт урлагийн өвөрмөц сэтгэхүйтэй хүнээс гарах нь дамжиггүй гэмээр боловч, хэдий гадаадад багаасаа амьдарсан болсон боловч Монгол мөн чанараа алдаагүй байгаа хүмүүжилтэй нь холбоотой мэт.

Монгол иргэнээ, монгол урлагаа ийнхүү олон улсын анхаарлын төвд аваачихад бид яавч өөрсдийн мөн чанараа гээж болохгүйг Б.Үйзэнмаа нотлон харуулав. Нэгдүгээрт эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсны дээр, хоёрдугаарт тэрээр Монгол хүн байгаагүй бол тэрхүү бүтээл нь ингэж амилаа ч уу, үгүй ч үү.

Хэрвээ монгол хүн өөрсдийн сэтгэлгээний онцлог ялгаануудыг хаяж гээлгүйгээр хийж буй ажил уран бүтээлдээ тунг нь олж тусгавал хүрч болохгүй шагнал гэж байхгүйг баталсан нэгэн хөдөлмөрч бүсгүй Монголчуудын танил боллоо.

Г.СҮМБЭЭ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

xaliunaa 2016-01-19 103.254.120.83

mundag ymaa

Зочин 2016-01-19 202.179.28.148

Монгол гаралтай Герман бүсгүй.Монгол ухаан гээд л худлаа хийрхээд байх юм...дэлхий хавтгайг хүлээн зөвшөөрсөн элдэв дарамт шахалт үгүй хүн хүнээ үзэн ядадгүй газараас сурсан эрдэмээ гаргажээ Үйзэнмаа.Монгол ухаантай Монгол киночид энд юу хийдэг билээ..аймшигийн ч юум шиг инээдмийн ч юум шиг кино их бий..тэгээд одоо яалтай..

Зочин 2016-01-19 103.10.23.193

doorx jabxaican cizo, deer yeiin um yridag um be. umtai

Зочин 2016-01-19 208.107.140.160

Баяр хүргэе. Миний дүү монгол дээлээ сайхан өмсөж сураарай. Дээлийн энгэр бүс задгай байх нь урлагийн талаасаа ч ёс заншил талаасаа ч аятайхан биш харагддаг. Энгэр султай эмх замбараагүй явдалтай охид хүүхнүүд л ингэх нь бий. Иймд жирийтэл товчилж, жавхайтал бүсээ ороож цэмцгэр эрхэмсэг өмсөж үндэсний хувцасаа хүндэтгэх хэрэгтэй.

Zuraach 2016-01-19 86.130.217.92

Bayar xvrgeie !

Muu sanaat 2016-01-19 68.100.8.59

Ed nar (Baruunyhan) saindaa ch ene kinog shangnaaguil baih, Oros Hyatadyn dund daraahi Ukranitai boloh gej sadar samuun, ungu mungu, shashin shutlegeer chimeeguihort havdar taraaj suugaa daa. Mongol XYH Mongol soel, medremj , ene Baruunyhantai haritsuulaltgui deeguur gedgee medermeer yum daa. Huvi hund Bayar hurgeye.

Зочин 2016-01-19 202.9.40.105

Маш баяртай байна.Үйзэнмаа гэдэг чинь Үйзэнбээсийн хошуу буюу одоогийн Матад сумын гаралтай гэсэн утгатай юмуу даа.Цааш нь үргэлжлүүлэн бодвол их зохиолч орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн удам гэсэн үг үү дээ.

Sanaa muut 2016-01-19 68.100.8.59

Damdinsurenguai ene balmag kinog hezeech uzehgui, mun buzer dur buteegch sdan turluu neg sain tashuurdah baisan bolov uu. Gevch Damdinsurenguain udamyh iim balmag kinond togloh baitugaa iim yum bodoh n es bus uildeh gej uzene bailgui. Ter buyant buurlyn neriig dahin bitgii iim dooguur har , sadar samuuny hamt duridaarai. Baruuny soeloor usuj hugjsun odoohondoo yumny nariin uchryg n oloogui baigaa busguigiin buruu yuu baihav, amjilt gargasand Bayar hurgeyee.

Зочин 2016-01-19 112.72.12.11

САИН БАИНА САИН ҮИЛИЙГ САИН Л ГЭНЭ ШҮҮ ДЭЭ?

Жанжинхүү 2016-01-19 59.153.114.98

Бахархаж баярлаж байна. Бүх сайн сайхныг хүсч ерөөе. Үйзэнмаа

Жанжинхүү 2016-01-19 59.153.114.98

Бахархаж баярлаж байна. Бүх сайн сайхныг хүсч ерөөе. Үйзэнмаа

Жанжинхүү 2016-01-19 59.153.114.98

Бахархаж баярлаж байна. Бүх сайн сайхныг хүсч ерөөе. Үйзэнмаа

bolimoor yum 2016-01-19 103.229.123.250

Mongolin muu muuhaigaar gadnaas shagnal avdgaa bolimoor yum Ter Germaniihaa muu muuhaigaar kino hiigeed tendee baisan ni deer Naashaa zugleh hergeggui shuu

zochin 2016-01-19 217.33.190.98

medlegtei, uhaantai humuus unelj baihad manai heden banhruud neg negiigee gishgej, darj baival l sanaa n amrah yum daa, haramsaltai n

Зочин 2016-01-19 103.10.23.193

гадаадад багаасаа амьдарсан боловч Монгол мөн чанараа алдаагүй байгаа хүмүүжилтэй нь холбоотой мэт.

uhaantan 2016-01-19 68.100.8.59

Chi lav joohon teneg baihaa

uhsen 2016-01-19 81.199.162.35

uhsen hamag boloh bolohguigee hiigeed uidtsan germanuudad neg asia huuhen nutsgeleed l sonirhliig ni tatsan bna shd uur yatsiin

Zochin 2016-01-19 103.57.95.71

Mongold bgaa uls torchid mongoloo hogjuulj iim shagnal avahgui um bh daa

Monglyn hugjil unegui! 2016-01-19 68.100.8.59

Chi lav bas joohon teneg baihaa , ene jujigchin shagnald neg 100,000 $ avsan bailgui, Uls turchid zugeer l gazryn naimaigaar 1,000,000 ulhun avaad, hajuugaarn martaad tuuchihdag shuu de.

Unshigch 2016-01-19 103.57.95.71

Mundag shuu. Manai mongolchuud! Bayar hurgyee

зочин 2016-01-19 150.129.140.218

Баяр хүргье гэхдээ дээл хувцасаа бүрэн товчилж өмсөнө шүү бүсгүй минь аливаа шагнал авахдаа Монгол хувцасаа төв сайхан өмсөөд оролцоод байвал шагналыг ч харин нэг түүнэ гэж мэдээрэй.

Зочин 2016-01-19 68.100.8.59

Baruuny moda oilgodgui huduunu huusun mantu yuu..

Зочин 2016-01-19 103.229.121.21

Бахархаж баярлаж байна. Бүх сайн сайхныг хүсч ерөөе. Үйзэнмаа

аагий 2016-01-19 112.72.11.67

гайхалтай юмаа