"Хоёр орос, гурван монгол эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ"

Хуучирсан мэдээ: 2020.08.01-нд нийтлэгдсэн

COVID-19

"Хоёр орос, гурван монгол эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ"

"Хоёр орос, гурван монгол эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ"

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 17 сая хүн халдвар авч, 677 мянган хүн нас барсан бол 10 гаруй сая хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Хөрш орнууд болох ОХУ-д 24 цагийн дотор  5482 хүн шинээр халдвар авсан бол БНХАУ-д 168 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс зургаан тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Харин БНСУ-д 31 тохиолдлоор өвчлөл нэмэгдсэн нь 23 тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ. Тиймээс өвчлөлийг хяналтдаа авсан улсад гадаадаас халдвар зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байгааг харуулж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: Өчигдөр /2020.7.31/нийт 306 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийхэдт халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор ГССҮТ, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс түүврийн аргаар долоон хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд  халдвар илрээгүй.

Өнөөдөр таван хүн эдгэрч сувилал руу шилжиж байна. 63 настай хүн 39 хоног, 35 настай хүн 51 хоног, 22 настай хүн 18 хоног, 20 настай хүн 19  хоног тус, тус эдгэрлээ. Эдгээр хүмүүсээс хоёр нь орос, гурван монгол хүн байна. Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 291, үүнээс 230 эдгэрсэн бол 61 хүн хяналтад байгаагаас 58 хүний биеийн байдал хөнгөн гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж