Энэтхэгийн Андра Прадеш мужийн Куричэду хэмээх жижиг хотод коронавирусийн тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, согтууруулах ундаа худалдаалдаг газруудыг хаах шийдвэр гарчээ.
Ийм шийдвэр гаргасны дараа тус хотод 10 хүн учир битүүлгээр нас барсан байна. Цагдаа нар мөрдөн байцаалтын явцад тэдгээр 10 хүн нь нас барахаасаа 10-аад хоногийн өмнө спиртэн суурьтай гар ариутгагч уусан болох нь тогтоогджээ. Нас барсан хүмүүс нь бүгд архины хамааралтай хүмүүс байсан ба гар ариутгагчийг устай хольж уусан байна.
Хотын цагдаагийн газар хордож нас барсан хүмүүсийн уусан гар ариутгагчийн химийн найрлагыг тодорхойлуулахаар лабораторид илгээгээд байгаа аж. Энэтхэгийн эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд ихэнх хот, мужуудад хөл хорионы дэглэмээ цуцлаад байгаа ч зарим мужуудад өвчний тархалт буурахгүй, нэмэгдэж байгаа учир хорио цээрийн дэглэмээ сунгасаар байгаа юм.
Тус улс даяар хоногт 57 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 1.6 сая даваад байгаа бол нас барагсдын тоо 36 мянгад хүрээд байна.
Эх сурвалж: BBC
bat 2020-08-01 202.9.46.55
zochin gesen l*****n jingerees garsan shees hvnii zowlond barylahch gejdee 1 odor chin hvteleee uundaaa lalaraaa
Зочин 2020-08-01 103.10.23.101
Хох чинь нийгэмийн шаарууд үхэж л байг Монголд архи хэтэрч байна Хүнсний дэлгүүрт архи зардагаан болмоор юм архи бол хүнс хоол ундаа биш ,,,,,хор шүү дээ,,,
/*-*/ 2020-08-01 49.0.212.4
Монгол архичдын өрөөсөн дугуйнууд
Амгалантуулд 2020-08-01 192.82.73.142
Энэгхэг нтр.Мэдээгээ нэг уншаад алдаагаа шалгачихдаг бол.