Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.01-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдөр/2020.07.31/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн 13 дахь өдөр озэки Асанояама болон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар хоорондоо учраа таарлаа.

Ёкозүна Хакүхо 12 дахь өдрийн барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авсан тул Нагоя башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болов.

Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй озэки Асанояама болон жүрёо зиндаанаас эргэн дэвшиж гарч ирсэн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нарын барилдаан энэ өдрийн оргил барилдаан байлаа. Хакүхо башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул энэ хоёрын дунд түрүү бөхийн өрсөлдөөн явагдаж байгаа гэж хэлж болно. Хоёулаа 11 даваа, нэг унаатай байсан хоёр бөхийн тулаанд энэ удаа Тэрүнофүжи Ган-Эрдэнэ илүүрхэж 12 даваа, нэг унаатай болж, энэ удаагийн башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Түүний араас 11 даваа, хоёр унаатай Асанояама, 10 даваа гурван унаатай Шодай, Митакеүми нар удаалж байна.

Харин Тамаваши Мөнх-Оргил энэ өдөр Котоэкотой тааран барилдаж, ээлжит ялалтаа авснаар есөн давж, дөрөв унасан үзүүлэлттэй болсон бол Кирибаяама Лхагвасүрэн Тэрүцүёошитой тааран барилдсан ч харамсалтай нь ялагдал хүлээжээ. Ингэснээр Кирибаяама Лхагвасүрэн дөрвөн даваа, есөн унаатай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж