Жүжигчин А.Ганчимэг халзан болжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Жүжигчин А.Ганчимэг халзан болжээ

Жүжигчин А.Ганчимэг оюутны ширээнээс гараад л “Хэцүү анги” хэмээх арван жилийн сурагчдын хайр дурлал, адал явдлыг харуулсан олон ангит кинонд тоглож олны анхаарлыг татах болсон билээ. Адтай сэргэлэн Зулаа охины дүрд тоглосон жүжигчин бүсгүйг анх “урт үстэй хөөрхөн жүжигчин” хэмээн зарим нэг нь тодотгодог байв. Тэгвэл жүжигчин бүсгүй хонго давсан урт гэзгээ тайруулсаар өдгөө бүр  халзан болжээ. Энэ нь мэдээж түүний уран бүтээл, дүрийн шийдэлтэй холбоотой. Тэгвэл А.Ганчимэг энэ удаад “Атганд үлдэх эрдэнэ” уран сайхны кинонд тоглохын тулд үсээ ийнхүү хусуулжээ. Жүжигчин бүсгүйг харсан зарим нэг нь “Сүүлийн үед арга хэмжээнүүдэд байнга малгай өмсөх болсон. Ийм учиртай байж ээ” хэмээн ярилцах болжээ.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж