Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номд бүртгэлээ | News.MN

Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номд бүртгэлээ

Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номд бүртгэлээ

Дэлхийн хамгийн өндөр анаашийг Гиннесийн номд бүртгэлээ

Яг одоо цаг үед амьдарч буй дэлхийн хамгийн өндөр анаашаар Австралийн амьтны хүрээлэнд амьдардаг эрэгчин анааш тодорч, Гиннесийн номд бүртгэгджээ. “Forest” нэртэй, 12 настай уг анаашийг Австралийн Күинслэнд мужийн амьтны хүрээлэнгийн удирдлагууд хоёр настайд нь Шинэ Зеландын Оклэндын амьтны хүрээлэнгээс шилжүүлэн авч байжээ.

Тус анаашны өндөр нь 5.7 метр ба Күинслэнд мужийн амьтны хүрээлэнгийн ажилчид түүний өндрийг хэмжүүлэхээр хэдэн сарын турш уйгагүй ажилласаны үр дүнд ийм амжилтад хүрсэн байна. Нас бие гүйцсэн анаашны дундаж өндөр 4.5-аас 5.5 метрийн хооронд байдаг аж.

Анааш нь устаж үгүй болох эрсдэлд орсон, Улаан номд бүртгэгдсэн амьтан бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилчид “Forest” анаашийг үржүүлэх хөтөлбөрт хамруулснаар 12 тугалын эцэг болсон байна. Тун удахгүй 13 дахь тугалаа хүлээж авах гэж байгаа тухай амьтны хүрээлэнгийн удирдлагууд ярьжээ. Анааш нь 25 орчим жил насладаг ба дөрвөн нас хүрээд нас бие гүйцсэн гэж үздэг.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-08-01 49.0.212.4

Хязаалан насанд хүрэнгүүтээ шууд их нас айн!

Avatar

Muujig 2020-08-01 202.9.46.34

Hi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж