Хонгконг парламентийн сонгуулиа нэг жилээр хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.08.01-нд нийтлэгдсэн

Хонгконг парламентийн сонгуулиа нэг жилээр хойшлуулав

Хонгконг парламентийн сонгуулиа нэг жилээр хойшлуулав

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгод ирэх есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахаар болсон тухай тус хотын удирдагч Кэрри Лам өчигдөр /2020.07.31/ мэдэгджээ.

Тэрбээр “Сонгуулийн товыг хойшлуулах нь маш хүнд шийдвэр ч хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, шударга, нээлттэй сонгууль явуулах нь үүнээс ч илүү чухал болоод байна. Цар тахал Хонгконгийн эдийн засагт маш хүнд цохилт болж байна. Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн хэлсэн байна.

Харин сөрөг хүчнийхэн сонгуулийг хойшлуулах нь тэдний хувьд хохиролтой гэж үзэж байгаагаа илэрхийлж, дээрх шийдвэрийг эсэргүүцэж байна. Хонгконгийн парламент нь нэг танхимаас бүрдэх ба 70 суудалтай бөгөөд сөрөг хүчин эх газрын Хятадын талыг баримтлагч эрх баригчдад хяналт тавихын тулд парламентад тал суудлыг нь авна гэж тооцоолж байгаа юм.

Хонгконгод сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, цар тахалтай тэмцэхийн тулд хорио цээрийн дэглэмээ чангатгаж байгаа билээ. Нийт 3,200 гаруй хүн халдвар аваад буй тус бүс нутагт Пүрэв гаригт 149 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анхны тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж