Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сауны газар биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг барьсан байна. Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саунд биеэ үнэлэх болсон” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд суух 28 настай, эмэгтэй Б нь бусдыг биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж байсныг илрүүлсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Т.НОМИН