“Apple”-ийн хувьцаа анх удаа “Saudi Aramco”-оос давав

Хуучирсан мэдээ: 2020.08.01-нд нийтлэгдсэн

“Apple”-ийн хувьцаа анх удаа “Saudi Aramco”-оос давав

“Apple”-ийн хувьцаа анх удаа “Saudi Aramco”-оос давав

АНУ-ын технологийн “Apple” компани Пүрэв гаригт /2020.07.30/ 2020 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулав. Уг тайланд дурдсанаар тус компани нь сүүлийн гурван сарын хугацаанд төлөвлөснөөс давсан өндөр ашигтай ажиллажээ.

Ингээд маргааш нь буюу Баасан гаригт тус компанийн нэгж хувьцаа долоон хувиар өсч, 412 ам.доллар хүрсэн ба зах зээлийн үнэлгээ нь 1,817 их наяд ам.доллартай тэнцсэн байна. Энэхүү үйл явдал нь анх удаа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Saudi Aramco”-ийн үнэлгээнээс хэсэгхэн хугацаанд давсан үзүүлэлт болсон юм. Энэ үеэр “Saudi Aramco”-ийн үнэлгээ 1,760 их наяд ам.доллартай тэнцэж байв.

Дээрх үзүүлэлт нь “Apple” компанийн нэгж хувьцааны хувьд өнгөрөгч оны мөн үеийнхээс даруй 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тус компани нь илүү олон хөрөнгө оруулагч татахын тулд ирэх наймдугаар сарын 24-с нэгж хувьцаагаа дөрөвт хувааж, олшруулах шийдвэрээ зарлах бөгөөд ингэснээр 400 ам.долларын нэгж хувьцаа нь 100 ам.долларын дөрвөн ширхэг хувьцаа болно гэсэн үг аж.

Гэхдээ цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний эрэлт буурсны улмаас энэ жил түүхий эдийн үнэ огцом унасан. “Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоолсноор “Saudi Aramco”-ийн хоёрдугаар улирлын орлого жилийн өмнөх 76 тэрбум доллараас 37 тэрбум доллар болж буурсан бөгөөд энэ нь “Apple”-ийн хамгийн сүүлийн үеийн тайлангаар гаргасан 59.7 тэрбум долларын борлуулалтаас бага байгаа юм.

Эх сурвалж: Business Insider, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж