“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийнхөн хуралдлаа | News.MN

“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийнхөн хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийнхөн хуралдлаа

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн  хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад төвлөрлийг сааруулах талаар стратегийн бичиг баримт боловсруулах, төв болон орон нутгийн түвшин дэх чиг үүргийг зохистой хуваарилах аргачлал боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм. Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

“Засгийн газрын болон орон нутгийн түвшинд чиг үүргийг зохистой хуваарилах асуудлаар боловсруулсан аргачлалын төслийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах стратегийн бичиг баримтын бүтэц агуулгын талаар санал солилцож, улмаар чиглэл авахын зэрэгцээ мэдээлэл, зөвлөгөө өгөх нь ажлын хэсгийн зорилго юм” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэлж байна.

“Төвлөрлийг сааруулах үйл явцын нэн чухал асуудал нь иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлж чадах чиг үүргийг хуваарилах замаар удирдлагын түвшин бүрт чиг үүргийг давхардалгүй хуваарилах явдал юм. Иймд манай улсын нөхцөлд тохирсон чиг үүргийн судалгаа хийх, чиг үүргийн дахин хуваарилалт хийх аргачлалтай болох нь чухал.

Төвлөрлийг сааруулж, чиг үүргийг дахин хуваарилснаар сумын эмнэлгийн асуудлыг заавал салбарын яам биш тухайн сум асуудлаа өөрсдөө шийдээд явах боломж нээгдэх юм гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Зоригтбаатар хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Baidal hund baina daa 2016-01-19 103.26.193.124

Mongoliin baidal hund l baina daa. Uhaalag tur zasagaas hiih ajil ikh bainaa.

ХУУЛЬЧ 2016-01-19 202.9.40.57

АН-ЫН НӨХДҮҮД ТӨРИЙЙН БОДЛОГЫГ ҮНЭХЭЭР САМАРЧ БАЙНА. ЭНЭ НЬ ЗАСГИЙН ГАЗАР БОЛОХООР ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА ГЭХ, УИХ БОЛОХООР ТӨВЛӨРЛИЙГ ДЭМЖИЖ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ УЛААНБААТАРТ БӨӨГНӨРҮҮЛНЭ ГЭХ. ЯМАР Ч ЛОГИК АЛГА.

Иргэний бодол 2016-01-19 103.26.195.10

Сүүлийн хэдэн жил НҮБХХ, Швецарийн ХА гэх мэт гадны Монгол дахь ОУ-ын байгууллагууд манай холбогдох төрийн байгууллагуудтай, тухайлбал, УИХТГ, ЗГХЭГ гэх мэт төрийн байгууллагатай хамтран төвлөрлийг сааруулах янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Харамсалтай нь практик үр дүн алга гэж хэлж болно.Практикт хэрэгждэггүй иймэрхүү төсөл, хөтөлбөрт ажилласан гадна, дотны хэдэн зөвлөх нэртэй хүмүүс доллар халааслаад, бас баахан тайлан бичиж бие биенийгээ хуураад л өнгөрч байна. Та бүхэн суманд очоод төвлөрөл гэдэг юм саарч уу, харин эсрэгээрээ улам төвлөрч үү гэдгийг амархан мэдэж болно. Сумын хэмжээнд төрийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, удирдан явуулах боломж алдагдаад удаж байна. Суманд ажиладаг гааль, татвар, улсын бүртгэл, нийгмийн даатгал, халамж, цагдаа, ус цаг уур, байгаль орчныг хамгаалах ажилтнууд, газрын даамал гээд цөм босоо удирдлагатай, аймгийн газар, хэлтсүүд нь шууд удирдана.Сумын ЗДТГ гэж ямар ч чадамжгүй байгууллага болсон. Уул нь сумын ЗДТГ бол Үндсэн хуулийн байгууллага гэж хэлж болохоор статус нь баталгаатай байгууллага байгаа юм л даа, уул нь.Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

Зочин 2016-01-19 103.57.92.18

Би шинжээч Ш.Раднаатай санал нэг байна. Сүүлийн 18 жил төвлөрлийг сааруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Ямар ч үр дүн алга. Эцэст нь хэн ч хэрэглэхгүй нэг гарын авлага мэт л үлдэж байна. тэрхүү гарын авлага нь үнэхээр хүн хэрэглэж ашигладаг бол болж байна. Даанч хэллэг, найруулга таарухан орчуулагын л ном энд тэндгүй хүмүүсийн шүүгээнд харагддаг. Төвлөрөл саарч байгаа юм ер алга, ямар чанартай үр дүнтэй ажил хийгдэхгүй байна даа. Хөдөө орон нутагт бодит байдал дээр ямар байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хийвэл дорвитойхон зүйл хийх хэрэгтэй байна. Дандаа л хоёрын хооронд юм хийсэн болдог энэ муухай зуршлаасаа хэзээ салах хүмүүс юм бол доо. Судлаач М.Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж