Хонь
Ажил хэрэг: Та энэ сард амжилтад хүрэх замынхаа эхлэлийг тавих нь ээ. Таны ажил хэрэгч байдал, өөртөө итгэх итгэл том зүйлд хүргэнэ. Түүнээс гадна аз од чинь гийж сайхан зүйлс тохиолдох бололтой. Ажилсаг хонинууд тушаал дэвшиж магадгүй. Ерөнхийдөө ажил хэрэг, бизнест маш ээлтэй сар болж өнгөрнө. Ахлах ажилтнууд таны авьяас чадварыг анзаарах болно. Гэхдээ сарын эхний хагаст анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг зөвлөе.
Хайр дурлал: Энэ сард таны хайр дурлалын харилцаа аз жаргалаар бялхах болно. Гэр бүлтэйгээ хамт гайхамшигтай цагийг өнгөрүүлэх бололтой. Гэхдээ заримдаа хайртын тань сэтгэл санааны өөрчлөлтүүд таныг бага зэрэг залхааж магадгүй. Чухам тийм үед хүлээцтэй байж чадвал үлдсэн өдрүүдэд нь сайхан байх болно. Харин ганц биечүүд энэ сард алдаж боломгүй санал хүлээн авч магадгүй гэнэ. Хэн нэгэнд санал тавих гэж байгаа бол энэ сар таны талд байна.
Эрүүл мэнд: Наймдугаар сард таны эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй. Гэсэн хэдий ч эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, бясалгал хийж сэтгэлийн болоод биеийн дархлаагаа дэмжих нь хэзээд илүүдэхгүй гэдгийг санаарай.
Үхэр
Ажил хэрэг: Ажилдаа бүх анхаарлаа хандуулах сар. Зорилгодоо хүрч, бүтээмжтэй ажиллахад таны хуримтлуулсан туршлага хамгийн сайн найз чинь байх болно. Хэрвээ ажлаа солихоор төлөвлөж байгаа бол энэ сард аятайхан саналууд ирж магадгүй. Харин ажлаа солихоор төлөвлөөгүй ажилтнуудад бүтээмж, бизнесээ өргөжүүлэх таатай боломжууд гарч ирнэ. Хичээл зүтгэлийг чинь ахлах ажилтнууд үнэлж, тушаал дэвшүүлж ч магадгүй.
Хайр дурлал: Дурлалт хосууд энэ сард хамтдаа сайхан мөчүүдийг өнгөрөөж, сайхан дурсамжуудыг бүтээнэ. Гэр бүлийн ахмадуудтайгаа ам мурийхаас зайлсхийгээрэй.
Эрүүл мэнд: Энэ сард таны эрүүл мэндэд элдэв асуудал тулгарахгүй. Гэхдээ түргэн хоол, хорт зуршлаасаа аль болох татгалзаарай.
Ихэр
Ажил хэрэг: Өрсөлдөгч, дайснуудаа ялж, ажлын том амжилтад хүрэх бололтой. Ажлын байраа дээшлүүлэхийг хүсч байгаа бол энэ сард боломж гарч ирнэ. Мөнгөө тансаг хэрэглээний зүйлст зарцуулж магадгүй. Харин бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлж, түншүүдтэйгээ сайхан харилцаатай байх тал дээр онцгой анхаараарай.
Хайр дурлал: Хосуудад маш гайхалтай сар болж байна. Гэвч үзэл бодлын зөрчилдөөн гарч магадгүй. Хүлээцтэй байж, хайртыгаа сонсохыг од эрхсүүд зөвлөж байна.
Эрүүл мэнд: Халдварт өвчин тусах эрсдэлтэй сар. Ядарч, биеийн эрч хүч суларч магадгүй. Тиймээс дархлаагаа эртнээс дэмжиж дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Мэлхий
Ажил хэрэг: Энэ сард мэлхийн ордныхны ажил хэрэг бүтэмжтэй байна. Өөрийгөө илэрхийлэх болон бусад чадвар тань нэмэгдэнэ. Ажил дээрээ өөрийн шинэ санаагаа танилцуулж, хэрэгжүүлэхэд маш тохиромжтой сар байх болно. Мөн бизнесээ өргөжүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгчдэд ашигтай сар тохионо. Ажилтан мэлхийнүүдийн хувьд сарын эхэн болоод төгсгөлд сайхан зүйл тохионо. Энэ сард ажил дундрахгүй байж, та шаргуу хөдөлмөрлөх хэрэг гарна.
Хайр дурлал: Хосуудын хувьд аз жаргалтай сар тохиож, хоорондын үүссэн асуудлаа шийдвэрлэнэ. Ганц бие мэлхийнүүд хостой болох магадлал их байгаа тул итгэлээ бүү алдаарай.
Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэндийн байдал хэвийн тогтвортой байж, элдэв хүнд өвчнөөр өвчлөхгүй. Тиймээс спортоор хичээллэж, эрүүл хооллох нь таны биеийг улам эрүүл болгож, цовоо сэргэлэн байж ажилдаа анхаарал хандуулахад тустай.
Арслан
Ажил хэрэг: Арслангууд энэ сард ажлаасаа бага зэрэг залхаж, сэтгэл ханамж багатай байх ч таныг шинэ үүрэг даалгаварт томилсноор завгүй өдрүүд болно. Энэ сард таны карьер ихээхэн өснө. Хамт олныхоо тусламж дэмжлэгтэйгээр зорьсон зорилгоо биелүүлж амжилтад хүрнэ. Санхүүгийн хувьд энэ сард хөрөнгө оруулалт хийвэл танд ашигтай байж, орлого тань нэмэгдэнэ.
Хайр дурлал: Шинээр хостой болсон арслангууд хостойгоо ихэнх цагийг өнгөрөөж хайраар бялхана. Гэр бүлийн асуудлуудад таны санал бодол чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эрүүл мэнд: Арслангууд энэ сард биеийн тамир тэнхээ муудаж, залхуурч нозоорох ихэснэ. Иймд өдөр бүр тогтмол алхаж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Энэ сард ханиад болон ханилгадаг элдэв өвчин тусвал хүндэрч аюул дагуул болзошгүй тул сайн анхаарах шаардлагатай.
Охин
Ажил хэрэг: Ажлын ачаалал ихэсч, улмаар их ядрах бололтой. Ахлах албан тушаалтнуудтайгаа сөргөцөлдөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хамтран ажиллагчид, ахлахууд чинь энэ сард танд төдийлөн тус болохгүй нь. Гэхдээ сарын сүүл үе эхлэхэд байдал харьцангуй сайжирч, ажлын амжилтад хүрсэн байх болно.
Хайр дурлал: Энэ сард таны хайр дурлалын асуудлууд багагүй донсолгоотой байх аж. Гэвч том зургаараа бол бүх зүйл сайхан байна. Ганц биечүүд сэтгэл санаагаа болон биеэ маш сайн бэлдэх хэрэгтэй. Учир нь сарын сүүлээр сайхан хайртай санаандгүй учирч магадгүй.
Эрүүл мэнд: Ажлын урт цаг, завгүй өдрүүдийн нөлөөгөөр таны эрүүл мэнд бага зэрэг муудаж, эрч хүч дутагдаж магадгүй. Тиймээс эрүүл хооллож дархлаагаа дэмжихээс гадна жолоо барьж байхдаа сонор сэрэмж бүү алдаарай
Жинлүүр
Ажил хэрэг: Гариг эрхсийн байрлал танд бизнесээ өргөжүүлэх боломж олгож байна. Мөн шинээр бизнесийн хамтрагчидтай болох нь цаашдын ажилд их тус болно. Хичээл зүтгэл их гаргахын хэрээр энэ сард та түүнийхээ ашиг шимийг хүртэх болно. Мөн хамт олон тань таны хичээл зүтгэлийг харамгүй үнэлнэ. Санхүүгийн хувьд энэ сард эрүүл мэнддээ болон хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж ихээхэн мөнгө зарцуулна.
Хайр дурлал: Гэрлэсэн жинлүүрийн ордныхон энэ сард хайрттайгаа цагийг илүү өнгөрөөж хуучны сайхан үеэ дурсан санах болно. Хол зайнаас үерхдэг жинлүүрүүдийн хайр энэ сард улам батажна.
Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэнддээ маш сайн анхаарах шаардлагатай. Толгой эргэх шинж тэмдэг байн байн илэрч болзошгүй. Өөрийн эрүүл мэндээ ямагт нэгт тавихыг од эрхэс сануулж байна.
Хилэнц
Ажил хэрэг: Гэнэтийн үйл явдлууд тохиолдож магадгүй тул сонор сэрэмжтэй байгаарай. Итгэлцэлгүй харилцаанд орохоос зайлсхий. Сайн түншүүдийн хооронд тогтсон баттай харилцаа хэвээр үлдэх болно. Гэхдээ болзошгүй үл ойлголцлоос зайлсхийгээрэй. Зөрүүд зан сайн зүйлд хүргэхгүй. Хүлээцтэй зан, ухаалаг шийдвэр гаргаж чадвал энэ сар танд сайн хандана.
Хайр дурлал: Хэрвээ та өнөр өтгөн гэр бүлд амьдардаг бол энэ сар танд таагүй өнгөрөх бололтой. Гэхдээ бүтэн сарын турш тийм байхгүй тул хэт санаа зовох хэрэггүй. Хайрттайгаа хамт сайхан дурсамжуудыг бүтээх болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн тал дээр ноцтой асуудал үүсэхгүй. Дасгал хөдөлгөөн хийж, биеийн хөгжилдөө анхаарах хэрэгтэй. Хэрвээ таны цусны даралт ихэсдэг бол бясалгал хийхийг зөвлөж байна.
Нум
Ажил хэрэг: Энэ сард санхүүгийн байдал сайн байна. Ирээдүйд зориулан мөнгө хадгалахыг од эрхэс танд сануулж байна. Үнэт эдлэл зэрэг үнэтэй зүйлст мөнгөө үрж болзошгүй. Ажлын байраа болон ажил мэргэжлээ солихоор зэхэж буй нумын ордныхон энэ сард үйл хэргээ гүйцэлдүүлэхэд тохиромжтой. Танд шинэ санаа элбэг байж, амжилттай ажиллана.
Хайр дурлал: Харж явдаг хүндээ сэтгэлээ илчлэхэд тохиромжтой цаг үе. Хостой нумын ордныхон хайрттайгаа гадуур хамтдаа ихэнх цагийг өнгөрүүлнэ. Ганц бие нумын ордныхны зарим нөхөрлөл хайр дурлал болж болзошгүй.
Эрүүл мэнд: Энэ сард та зөв хооллож, архи дарснаас хол байхыг од эрхэс сануулж байна. Эс бөгөөс ходоод гэдэсний өвчлөлд өртөж болзошгүй. Төмөр агуулсан хүнс түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Сэтгэл санааны байдал өөдрөг тогтуун байх болно.
Матар
Ажил хэрэг: Энэ сарын орлого, зарлага хоёр бараг ижилхэн хэмжээнд байна. Тиймээс аль болох төлөвлөгөөнийхөө дагуу зардлаа хянах нь зүйтэй. Гэнэтийн амжилтад хүрч магадгүй. Тиймээс ажилдаа алгуур хандах хэрэггүй. Ажлын байран дээр хамтрагчдаа дэмжихээс өөр сонголтгүй болсноор өмнөх саруудаас илүү стресстэж болзошгүй. Урлагийн салбарынханд таатай байх бололтой.
Хайр дурлал: Гэр бүлтэйгээ харилцах харилцаанд элдэв асуудал үүсэхгүй, тайван өнгөрөх болно. Гэр бүлийн ахмад гишүүд таныг ойлгож, хайрласнаар сэтгэл зүйд чинь сайн өөрчлөлт авчирна.
Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ арай илүү анхаарвал зохилтой. Даралт ихэсдэг бол амьдралын өдөр тутмын хэв маягаа анхаарч, халуун ногоотой хүнснээс татгалзаарай. Ус сайн ууж, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр элдэв өвчин зовлонгоос холуур тойрох боломжтой.
Хумх
Ажил хэрэг: Санхүүгийн хувьд энэ сард ашиг орлогоо өсгөх олон сайхан боломжууд танд гарч ирнэ. Гэсэн хэдий ч хянамгай байж, ашигч нэгэнд залилуулахаас зайлсхийх хэрэгтэй. Хэт хүсэл зорилгодоо автсан хурц шийдвэр гаргах нь таны карьерт эрсдэл учруулахыг од эрхэс сануулж байна. Сарын эхэн болоод сүүл үед таны ажлын байран дээр уур амьсгал таагүй болж болзошгүй. Асуудлууд тулгарах ч давж туулан эерэг хандлагатай байхыг зөвлөж байна.
Хайр дурлал: Хостой хумхын ордныхон энэ сард хостойгоо аяллаар явж цагийг зугаатай өнгөрөөнө. Ганц бие хумхын ордныхон олон болзоонд явах төлөвтэй байна.
Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Таны энерги доройтож, биеийн болоод сэтгэлийн эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй тул тогтмол дасгал хийж энергиэ нөхөн сэлбэх шаардлагатай. Боломж олдвол энэ сард амрах зугаалах цагийг өөртөө гаргахыг од эрхэс сануулж байна.
Загас
Ажил хэрэг: Бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой сар. Маркетингийн ажил эрхэлдэг загасныхан амжилтад хүрч магадгүй. Харин эрүүл мэндийн салбарынханд тийм ч таатай сар болохгүй бололтой. Сарын эхэнд төлөвлөөгүй орлого олж магадгүй. Олсон мөнгөөрөө ажлын байр эсвэл гэрээ тохижуулахад зарцуулбал өлзийтэй.
Хайр дурлал: Хостой загаснуудын хувьд энэ сар тийм ч таатай байхгүй. Таны харилцааг од эрхэс олон янзын шалгуураар шалгаж таниас их тэвчээр хичээл зүтгэл шаардана. Энэ сард хосоос илүү магадгүй таны найз нөхөд чинь хань болох болно.
Эрүүл мэнд: Энэ сард та эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Элдэв өвчин тусвал эм тан хэрэглэхээс зайлсхийж дархлаагаа дэмжих шаардлагатай. Зүүн нүд өвдвөл мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг анхаарна уу.
Холбоотой мэдээ