Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.01-нд нийтлэгдсэн

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Нэмэлт: Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17.08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авч байна

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Saturday, August 1, 2020


Улсын онцгой комисс энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.8.1/ 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

НАЙМДУГААР САРД ХИЙГДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын -нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж