Шинээр томилогдсон дэд сайдууд ХОМ-ээ гаргана | News.MN

Шинээр томилогдсон дэд сайдууд ХОМ-ээ гаргана

Шинээр томилогдсон дэд сайдууд ХОМ-ээ гаргана

Шинээр томилогдсон дэд сайдууд ХОМ-ээ гаргана

Авлигын эсрэг хуулийн 11.1.1-т “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хуульд заасан хугацаанд бүртгэж, хянана” гэж заажээ. Мөн уг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж тусгасан байдаг.

Үүний дагуу шинээр томилогдсон 14 дэд сайдууд наймдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах юм. Тэдний олонх нь өмнө нь төрийн өндөр албан тушаал буюу дэд сайд, агентлагийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, аймгийн Засаг дарга, түүний орлогч зэрэг албыг хашиж байхдаа уг мэдүүлгээ гаргаж байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-01 202.126.90.73

Угсаа залгасан удамт Монголын эрхэм ноёдыг залах ёслол уу?

Avatar

/*-*/ 2020-08-01 49.0.212.4

Орчин цагийн угсаа залгамжилсан язгууртнууд болж дээ, мань мэт харц ардууд нь болохоор тэдний хамжлагат албат нар нь

Avatar

Zorig 2020-08-01 107.218.48.92

Hohi chini ter zaya chini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж