Г.Солтан гурван жилийн ял сонсч, Д.Дамба-Очирыг цагдан хорино | News.MN

Г.Солтан гурван жилийн ял сонсч, Д.Дамба-Очирыг цагдан хорино

Г.Солтан гурван жилийн ял сонсч, Д.Дамба-Очирыг цагдан хорино

Г.Солтан гурван жилийн ял сонсч, Д.Дамба-Очирыг цагдан хорино

Нийслэлийн прокурорын газар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.

Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдоод байна. Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.

Д.ДАМБА-ОЧИРЫГ АЛБАДАН ИРҮҮЛЖ, ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал долдугаар сарын 30-ны өдөр болсон ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Улмаар шүүхээс Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

М.ЭНХСАЙХАНД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноосон. Тэгвэл долдугаар сарын 30-ын өдөр Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээжээ. Шүүхээс М.Энхсайханыг “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 сая төгрөгөөр илүү үнээр буюу 130 сая төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр яллалсан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-01 66.181.181.243

Н.Энхбаяр, бадамжунай Сугар нарыг яагаад ярихгүй байна.Эд хамгийнн том гэмтнүүд

Avatar

Ард түмний шүүгч 2020-08-01 66.181.180.146

Цаазаар авах ялыг Элбэгдорж мэтийн хүмүүс өөртөө зориулж өөрчилж чадсан байгаа юм.Ардчилал бол цөөхөн хэдэн хүний баяжих хэрэгсэл болж хуварсан.Иймд цаазаар авах ялыг даруй сэргээх нь зүйтэй.Ардчилалын цуглаанд ажлаа таслан байж идэвхтэй оролцож одоо л эх орон маань хөгжиж ард түмэн маань жаргах цаг нь ирэх нь гэж бодож байтал 30 жилийн дараа улам ядуурч банкны барьцаанд бүгд дөнгөлүүлж арчаагүй засаг төрийн нүүр царай шиг амьдарч байна.Хүрэлсүхээ чи эцсийн найдвар болох арга байна уу.

Avatar

Ард түмний шүүгч 2020-08-01 66.181.180.146

Энэ бол ШОУ Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор хүн амины хэрэг , хүчингийн хэргээс бусад бүх хоригдол өршөөлөөр суллагдана үндэс нь дээ шорон хоосорно энийг далимдуулаад том том хэрэг хийсэн улс эх орноо хулгайлсан, худалдаж баяжсан арчаагүй муу амин хувийнхаа эрх ашгийг эх орны эрх ашгаас дээгүүр тавьж албан тушаалаа урвуулан ашиглаж эх орноосоо уравсан адгийн хулгайч нар шоронгоос ял завшиж суллагдана . Уг нь өөр төр засаг байсан бол цаазаар авах ял сонсох байсан юм. Цаазаар авах ялыг Элбэгдо

Avatar

иргэн 2020-08-01 199.7.157.87

Дамбаочирыг лүнгийн замыг там болгосных нь төлөө бүх насаар нь хорих ёстой

Avatar

Зочин 2020-08-01 194.230.155.134

Муусайн луйварчидыг толгой дараалан бүгдийг нь шалгаад, шоронд нь хий, ясыг нь цайтал суулга… ..

Avatar

/*-*/ 2020-08-01 49.0.212.4

Элэнцэгийн чинь ерөнхийлөгчөөр сонгох. Хүүк, Занданшатар, Учрал зэрэг жидүүчдийг яахыг нь харж л байя

Avatar

Зочин 2020-08-01 66.181.190.70

Ял завшсан ЖДҮ-ч дарга нарын яруу алдар бадартугай. Тэднээс нэгийг нь шилж ерөнхийлөгчөөр бусдыг нь бүгдийг нь хорин дөрвөн онд Их хуралд дахин сонгох тун! !!!!!!!!!!

Avatar

Капитал 2020-08-01 103.26.195.179

Ирэх 7 хоногт Ундармаа ч баараггvй энэ 2 нхоо араас явахл…

Avatar

Зочин 2020-08-01 75.155.149.227

Ganz Enkhsaikhan bish buh darga , gishuud ondor uneer mashin shahazgaadag. Ogor tolgoi menget-iin ondor uneer shasan mashinii heregt yagaad yal ogohgui baina?? Bugd adilhan hariuzlaga huleeh estoi

Avatar

Зочин 2020-08-01 66.181.190.70

Яалаа гэж адилхан байдаг юм бэ? МАН-ынхныг яллабал нүгэл болно байгаа даа, бурхан гончигсум минь.

Avatar

zochin 2020-08-01 103.26.193.251

mash sain bn.odoo Undarmaa L.Enhbold 2iig barij hori. Tegeed daraa daraagiin JDU chidee shuuheer oruuli…

Avatar

mgl 2020-08-01 202.9.40.159

Businessmen-uudiig Ulsiin Ikh Khurald oruulmaargui baina. Ted kompania l bodood ulsiig mash iheer hohirooh yum. Tegeed ch manai tom businessmenuud mash shunahai deer ni busdiigaa ogt boddoggui. COVID-oor harahgardaj baina.

Avatar

HerlenZog joloo 2020-08-01 185.220.101.12

Хүүк сайдыг Ерөнхиылөгчөөр сонгое, гэхдээ хууль бусаар хадгаламж үүсгэсэн Хоёр тэрбумыг ард түмэнд хувааж өгсний дараагаар шүү

Avatar

Зочин 2020-08-01 75.155.149.227

bitgii solior

Avatar

HerlenZog joloo 2020-08-01 185.220.101.12

Хүүк сайдыг Ерөнхиылөгчөөр сонгое, гэхдээ хууль бусаар хадгаламж үүсгэсэн Хоёр тэрбумыг ард түмэнд хувааж өгсний дараагаар

Avatar

HerlenZog 2020-08-01 185.220.101.12

Хүүк сайдыг Ерөнхиылөгчөөр сонгое, гэхдээ хууль бусаар хадгаламж үүсгэсэн Хоёр тэрбумыг ард түмэнд хувааж өгсний дараагаар

Avatar

Зочин 2020-08-01 150.129.141.125

Сая тэр бумаар нь иддэг их хурлын гишүүд халдашгүй дархан эрхтэй 10000 ишиг хурга хулгайлсан ард иргэд 5-10 жилийн хорих ялтай монгол улс

Avatar

Зочин 2020-08-01 150.129.141.125

10000 төгрөг шүү

Avatar

Нээлтэй хорих гэж 2020-08-01 150.129.142.65

Нээлттэй хорих гэж сайхан үйл гарч дээ. Хулгайч нарыг шоронд хийхгүй байх арга. Монголын шүүхийнхэн хуулиар хэрхэн тоглодгыг харуулах зүйл

Avatar

ЖДҮЧИН ДАВХАРБАЯР 2020-08-01 202.126.90.73

Ждү хулгайч нарын загалмайлсан эцэг Хүүкийг яллаж байж Ард зон олны нуруу тэнийх бөлгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж