Коронавирус чихэнд орж, халдвар авсан хүмүүсийн сонсгол муудаж байна | News.MN

Коронавирус чихэнд орж, халдвар авсан хүмүүсийн сонсгол муудаж байна

COVID-19

Коронавирус чихэнд орж, халдвар авсан хүмүүсийн сонсгол муудаж байна

Коронавирус чихэнд орж, халдвар авсан хүмүүсийн сонсгол муудаж байна

Коронавирусийн шинэ шинж тэмдгүүд хүн төрөлхтнийг төөрөгдүүлсээр байна. Ханиалгаж, найтаах, халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгал давчдах зэрэг түгээмэл шинж тэмдгээс эхлээд сүүлийн үеийн судалгаагаар зарим өвчтөнүүд үнэр амт мэдрэхээ больж байгаа нь батлагдсан.

Тэгвэл саяхан хийсэн нэгэн судалгаагаар коронавирус нь өвчтөний чихэнд халдварлаж, сонсголд нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Ялангуяа Иран улсад коронавирусээр өвчлөөд сонсголоо алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

АНУ-ын Жон. Хопкинсийн их сургуулийн судлаачид халдвар авсан өвчтөнүүд дээр судалгаа хийх явцад зарим өвчтөний дунд чихэнд вирус нуугдаж байгааг илрүүлсэн байна. Цаашлаад  коронавирус нь цусны эсүүдээр дамжуулан тархинд орж, хүний сонсголыг удирддаг хэсгүүдийг гэмтээдэг байна. Түүнчлэн энэ вирус нь дунд чихэнд орсноор дуу чимээний давтамж буюу чичиргээг тархинд мэдээлэл болгон хувиргадаг бичил үснүүдийн эсийг гэмтээдэг ажээ.

Иймд аюулгүй байдлын үүднээс чих, хамар, хоолойн эмч нарыг чихэнд ямар нэгэн мэс ажилбар хийхийн өмнө тухайн өвчтөнийг заавал коронавирусийн шинжилгээнд хамруулахыг зөвлөжээ. Коронавирусийн энэхүү шинж тэмдэгийг эрдэмтэд цаашид нарийвчлан судлах шаардлагатайг онцолсон байна.

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-07-31 49.0.212.4

Эм б**********н рүү орвол будаа болгохнээ

Avatar

Зочин 2020-07-31 39.115.114.99

Хамарт орохоороо үнэрлэх мэдрэл нь алга болдог

Avatar

Зочин 2020-07-31 87.98.139.44

МОНГОЛД КОРОНАГООС Ч ИЛҮҮ АЙМШИГТАЙ ЗҮЙЛ ҮҮССЭН НЬ ILLUMINATI ГЭГЧ ХҮНИЙ АМИАР ТОГЛОДОГ, ХЭНИЙГ ДЭЭШЭЭ ГАРГАХ УУ, ХЭНИЙГ ДЭЭШЭЭ ГАРАХААС НЬ ӨМНӨ ХӨНӨӨХ ҮҮ ГЭДГИЙГ ШИЙДДЭГ ХУЙВАЛДАГЧДЫН ДҮРЭМ ҮЙЛЧИЛЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЦГЭЭЖ БАЙНА. ХУУЛЬ ДҮРЭМ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ХУУЛИЙН АППАРАТ СУЛ ДОРОЙН ТОД ИЛРЭЛ Л ДЭЭ

Avatar

Зочин 2020-07-31 39.115.114.99

Илюуминати монголд орж ирээгүй байлгүй монголчууд өөрсдөө муу муухай юм хийж байгаа

Avatar

Зочин 2020-07-31 54.38.81.231

ЗҮГЭЭР Л ХҮН ТӨРӨЛХТНИЙГ а**а ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ ВИРУС ЮМ УУ ДАА. РЕППЭР ОРИСИЙГ БҮРЭЛГЭСЭН АЛУУРЧИД ТУСАЖ ҮХЭЭСЭЙ

Avatar

ХУЛЬХИ ХУРАНДАА ХААЧИВ? 2020-07-31 202.126.90.73

Энэ новшийн хорооноо чинь бүх эрхтэнийг устгадаг юм биш үү? Xил маш сайн хамгаалу байсан нь дээр юм байна шүү, хулхи хурандаа хаашаа алга болчихов оо? Hүдийг нь булуу болтол тавьж дээ хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж