Эверестэд авирах зөвшөөрөл олгож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Эверестэд авирах зөвшөөрөл олгож эхэлжээ

Эверестэд авирах зөвшөөрөл олгож эхэлжээ

Балба улсын эрх баригчид дөрвөн сарын дараа дэлхийн хамгийн өндөр ноён оргил болох Эверест ууланд авирах зөвшөөрөл олгож эхэлжээ. Тус улсын Соёл, аялал жуулчлал, иргэний тээврийн яамны аялал жуулчлалын газрын мэдээлснээр, өнөөдрөөс /2020.07.31/ уулчдад зөвшөөрөл олгож эхэлж байгаа аж. Ингэснээр уулчид Гималайн уулсын 414 оргилд гарах боломжтой юм.

Түүнчлэн намрын авиралтын улирал эхлэхээс өмнө аялал жуулчлалын салбараа аажмаар сэргээж зочид буудал, ресторануудад үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрсөн байна. Тус улсын Засгийн газар олон улсын нислэгээ наймдугаар сарын 17-ноос эхлэн сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд одоо үйлчилж буй хорио цээрийн дүрэм  ёсоор гаднаас ирсэн иргэд хоёр долоо хоног тусгаарлагдаж байгаа юм.

Балба улс жилд ууланд авирах зөвшөөрлийн төлбөрөөс дөрвөн сая ам.доллар олдог ба энэ намраас Жомолунгма уулан авирахын тулд уулчид таван мянга ам.доллар төлөх ёстой болж байгаа гэнэ.

Эх сурвалж: ECONOMIC TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж