Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын аваргууд тодорлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын аваргууд тодорлоо

Өвлийн хүйтэн, жавар танчигнасан энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын төлөөлөл болсон баг тамирчид маань Зэвсэгт 2016 оны өвлийн спортын аварга баг, тамирчдаа шалгарууллаа. Өвлийн спортын энэ уралдаан тэмцээн нь цэрэгжлийн спортын салшгүй хэсэг бөгөөд эрүүл чийрэг, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгоход чухал үүрэгтэй. Зургаан өдөр үргэлжилсэн тэмцээний нэгдсэн дүнгээр өвлийн спортын 3 төрөлд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 311 дүнгээр ангийн баг тамирчид бусдыгаа манлайлан оролцлоо. Харин Цэрэгжилтийн өвлийн спортын 2 төрөлд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн баг тамирчид эзэллээ. Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож "Салбарын сайдын хувьд цэрэг хүний тэсвэр хатуужил, сүлд хийморийг харуулан ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж тэргүүлсэн цэрэг эрсээ шагнаж урамшуулж байгаад баяртай байна. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, баг тамирчид улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж байсан түүхэн уламжлалтай. Хамгийн ойрын жишээ дурдахад, Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн, Үндэсний их баяр наадамд өнөөдөр Зэвсэгт хүчний тамирчид өнгөлж, тэргүүн байранд шалгарч байна. Энэ нь манай цэрэг эрсийн бэлтгэл сургуулилт ямар өндөр хэмжээнд байгааг илтгэх нэг чухал арга хэмжээ юм. Зэвсэгт хүчинд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 120, 311, 123 дугаар ангиудад биеийн тамирын заал, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Цэрэг-спортын цогцолбор” барилгыг тус тус үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа билээ. Мөн Зэвсэгт хүчний 3 анги, байгууллагыг чийрэгжүүлэлтийн тренажёр, 6 ангийг гимнастикийн болон биеийн тамирын хэрэгслээр хангасан. Цаашдаа Зэвсэгт хүчинд биеийн тамир,спортыг хөгжүүлэх үйл хэрэгт Батлан хамгаалах яамны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Ингээд Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон анги, байгууллага, баг тамирчид та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Тэмцээний хаалтын өдөр ЗХЖШ-ын удирдлагууд ажилтан, алба хаагчид "Эрүүл агаар-эм" өдөрлөг зохион байгуулсан. Тэд эрүүл агаарт нэг өдрийг өнгөрөөж тэмцээн уралдаан зохион байгуулж байв.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-19 202.70.38.182

БХЯ-ны дарга нар өөрийн нэр хүнд, албан тушаалаа ашиглан үе залгамжлагчдаа төрийн зардлаар хилийн чинад өндөр боловсрол эзэмшүүлэхээр илгээсэн авч тэдний эрх танхи хөвгүүд чанга хатуу цэргийн дэг, сургалтын аяыг даалгүй эхнээсээ сургуулиа хаясан байна. Тухайлбал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан эдүгээ яамныхаа ТЗУГ-ын даргаар ажиллаж буй хошууч генерал З.Болдбаатар БХИС-ийн захирлын албыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийнхөө хүүг БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуульдаа элсүүлэн улмаар Туркийн Цэргийн сургалттай тусгай сургуульд явуулсан байдаг. Харамсалтай нь хошууч генералын танхи хүүд лалын ертөнц таалагдаагүй юу эсвэл цэргийн хатуу сахилга батын аяыг даалгүй шантарсан уу ямартай ч өвлийнхөө амралтаар эх орондоо ирээд буцаагүй гэнэ билээ. Дашрамд өгүүлэхэд, “Тэмүүжин өрлөг” цэргийн дунд сургуулийг үүсгэн байгуулагчдын тухайн үед өгч байсан тайлбараар бол амьдралын бололцоо муутай, өнчин, хагас өнчин хөвгүүдийг сургах зорилготой гэж байсан авч эдүгээ зорилгоосоо ухарч Батлан хамгаалахын салбарын нэр нөлөө бүхий дарга нарын ах дүү төрөл садан цаашлаад арын хаалганы голдуу хүүхдүүд сурдаг болжээ. Эдүгээ тус сургуулиас гурван сонсогч хар тамхины хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Мөн түүнчлэн БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга асан, одоо АНУ-ын Үндэсний дайны коллежед сурч байгаа хурандаа Д.Ариунболдын хүү нь Японы цэргийн сургуульд сайн эцгийн нөлөөгөөр олон аавын хөвгүүдийн өмнүүр дайран байж явчихаад цэргийн сургуулийн дэг, журманд нь дасахгүй байна хэмээн хошуугаа унжуулсаар сургуулиа орхисон байна. Түүнтэй хамт явсан бас нэг арын хаалганы нөхөр ч зодоон цохионы хэрэгт холбогдоод хөөгдөөд ирсэн сураг байдаг. Энэ хоёр нэр нөлөө бүхий эрхмийн араас ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Бямбажавын “нялх сэнгүм” сүүлийг нь мушгисан байх юм. Дэслэгч генерал Зэвсэгт хүчинд огт алба хааж байгаагүй хүүгээ Зэвсэгт хүчний 337, 303 дугаар ангиудын удирдлагуудаар тушаал гаргуулан цалинжуулж байгаад АНУ-д цэргийн сургуульд явуулжээ. Харамсалтай нь Ц.Бямбажав генералын хүү сургуулиа төгсч Зэвсэгт хүчинд ажиллаагүй гэсэн. Энэ бол зөвхөн БХЯ, Зэвсэгт хүчнийхний дарга нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн зардлаар хүүхдүүдээ гадаадын өндөр төлбөртэй сургуульд сургахаар явуулсан жишээ. Ядарсан төрийн халаасыг задарсан дарга хоосолж байхаар эгэл ардын жинхнээсээ цэргийн дарга болох мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хөвгүүд эрдэм мэдлэг, сэтгэлийн хат юугаараа өрсөлдөцгөөсөн бол Зэвсэгт хүчний ирээдүйн командлагч тэдний дундаас төрөх байсан юм. Төрийн мөнгөөр үр хүүхдээ сургадаг явдал ганцхан улстөрчдөөр дуусдаггүй гэдгийг энэ жишээ харуулж байгаа юм. Хэзээ нэг өдөр ардын хүү жинхэнэ мэдлэгээрээ өрсөлдөж гадаадад номын дуу сонсох өдөр ирэх л байх. Гэвч тэр цаг хол байна даа, хол байна.

ХЯ-ны дарга нар өөрийн нэр хүнд, албан тушаалаа ашиглан үе залгамжлагчдаа төрийн зардлаар хилийн чинад өндөр боловсрол эзэмшүүлэхээр илгээсэн авч тэдний эрх танхи хөвгүүд чанга хатуу цэргийн дэг, сургалтын аяыг даалгүй эхнээсээ сургуулиа хаясан байна. Тухайлбал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан эдүгээ яамныхаа ТЗУГ-ын даргаар ажиллаж буй хошууч генерал З.Болдбаатар БХИС-ийн захирлын албыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийнхөө хүүг БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуульдаа элсүүлэн улмаар Туркийн Цэргийн сургалттай тусгай сургуульд явуулсан байдаг. Харамсалтай нь хошууч генералын танхи хүүд лалын ертөнц таалагдаагүй юу эсвэл цэргийн хатуу сахилга батын аяыг даалгүй шантарсан уу ямартай ч өвлийнхөө амралтаар эх орондоо ирээд буцаагүй гэнэ билээ. Дашрамд өгүүлэхэд, “Тэмүүжин өрлөг” цэргийн дунд сургуулийг үүсгэн байгуулагчдын тухайн үед өгч байсан тайлбараар бол амьдралын бололцоо муутай, өнчин, хагас өнчин хөвгүүдийг сургах зорилготой гэж байсан авч эдүгээ зорилгоосоо ухарч Батлан хамгаалахын салбарын нэр нөлөө бүхий дарга нарын ах дүү төрөл садан цаашлаад арын хаалганы голдуу хүүхдүүд сурдаг болжээ. Эдүгээ тус сургуулиас гурван сонсогч хар тамхины хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Мөн түүнчлэн БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга асан, одоо АНУ-ын Үндэсний дайны коллежед сурч байгаа хурандаа Д.Ариунболдын хүү нь Японы цэргийн сургуульд сайн эцгийн нөлөөгөөр олон аавын хөвгүүдийн өмнүүр дайран байж явчихаад цэргийн сургуулийн дэг, журманд нь дасахгүй байна хэмээн хошуугаа унжуулсаар сургуулиа орхисон байна. Түүнтэй хамт явсан бас нэг арын хаалганы нөхөр ч зодоон цохионы хэрэгт холбогдоод хөөгдөөд ирсэн сураг байдаг. Энэ хоёр нэр нөлөө бүхий эрхмийн араас ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Бямбажавын “нялх сэнгүм” сүүлийг нь мушгисан байх юм. Дэслэгч генерал Зэвсэгт хүчинд огт алба хааж байгаагүй хүүгээ Зэвсэгт хүчний 337, 303 дугаар ангиудын удирдлагуудаар тушаал гаргуулан цалинжуулж байгаад АНУ-д цэргийн сургуульд явуулжээ. Харамсалтай нь Ц.Бямбажав генералын хүү сургуулиа төгсч Зэвсэгт хүчинд ажиллаагүй гэсэн. Энэ бол зөвхөн БХЯ, Зэвсэгт хүчнийхний дарга нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн зардлаар хүүхдүүдээ гадаадын өндөр төлбөртэй сургуульд сургахаар явуулсан жишээ. Ядарсан төрийн халаасыг задарсан дарга хоосолж байхаар эгэл ардын жинхнээсээ цэргийн дарга болох мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хөвгүүд эрдэм мэдлэг, сэтгэлийн хат юугаараа өрсөлдөцгөөсөн бол Зэвсэгт хүчний ирээдүйн командлагч тэдний дундаас төрөх байсан юм. Төрийн мөнгөөр үр хүүхдээ сургадаг явдал ганцхан улстөрчдөөр дуусдаггүй гэдгийг энэ жишээ харуулж байгаа юм. Хэзээ нэг өдөр ардын хүү жинхэнэ мэдлэгээрээ өрсөлдөж гадаадад номын дуу сонсох өдөр ирэх л байх. Гэвч тэр цаг хол байна даа, хол байна.