Ираны зэвсэгт хүчин өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын газар нутаг дээгүүр нисч байсан 180 орчим зорчигчтой Украины зорчигч тээврийн “Boeing 737” онгоцыг АНУ-ын цэргийн пуужинтай андуурч сөнөөсөн харамсалтай явдал болсон билээ.
Тэгвэл Ираны Засгийн газар Украин нөхөн төлбөр төлөхөөр болсон тухай Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Аббас Мусави мэдэгджээ. Гэхдээ нөхөн төлбөр төлөхөд ихээхэн цаг хугацаа шаардагдахыг ч мөн онцолсон байна.
Тегераны нисэх буудлаас Киев рүү хөөрсөн Украины олон улсын агаарын тээвэр компанийн онгоц нь хөөрөөд удаагүй сүйрч, Иран, Украин, Канад, Их Британи, Герман, Швед, Афганистаны зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 180 орчим хүн амь үрэгдсэн юм.
Ираны тал эхэндээ онгоцыг сөнөөснөө хүлээн зөвшөөрөхгүй байсан ч мөрдлөг шалгалтын явцад тус улсын зэвсэгт хүчин онгоцыг андуурч сөнөөсөн нь батлагдсан билээ. Тухайн үед АНУ болон Ираны хоорондын харилцаа ширүүсч хоёр тал бие бие рүүгээ пуужин харваж байсан юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ