Ди Каприо В.Путины дүрд тоглохыг хүсдэг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ди Каприо В.Путины дүрд тоглохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Ди Каприо В.Путины дүрд тоглохыг хүсдэг

Хэрэв ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тухай кино бүтээвэл Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо гол дүрд нь тоглох хүсэлтэй гэнэ. Жүжигчин Герман “Welt am Sonntag” сэтгүүлд "В.Путин бол маш, бүр маш сонирхолтой хүн. Би түүний дүрд тоглохыг хүсдэг” хэмээн ярьсан байна.

Жүжигчин Леонардо Ди Каприо 2010 онд Сибирийн барыг хамгаалах байгаль хамгаалагчдын хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай танилцжээ. В.Путин түүнийг цаг агаар муу байсан ч тоолгүй ирж, уг хуралд оролцсонд нь талархаж, жинхэнэ мужик гэж магтсан гэнэ.

Хурлын үеэр В.Путин түүнтэй улс төр биш, харин Сибирьт маш цөөхөн үлдсэн гайхалтай амьтныг хамгаалах тухай ярилцжээ. Леонардо Ди Каприо Сибирийн барыг хамгаалах хэд хэдэн төслийг санхүүжүүлдэг санг удирддаг байна.  Ди Каприогийн ээжийн эх нь Орост төрсөн герман хүн байсан тул Лео өөрийгөө орос гаралтай гэдэг аж. Тиймдээ ч тэрбээр Зөвлөлтийн пролетарийн хувьсгалын эцэг И.Ленин болон Оросын сүүлчийн хааны нөлөө бүхий хүн Г.Распутин нарын тухай сонирхон уншдаг ажээ.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-19 49.0.186.224

Энэ залуу орос гаралтай байхаа Ээжийнх нь ээж буюу эмээ нь дайны үед герман руу гарсан орос хүн байсан гэдэг шүү. Тиймээс оросуудад элэгтэй, сайнаар ханддаг байх. Сайхан ч залуу сайн ч жүжигчин

Зочин 2016-01-19 103.10.22.1

монголчууд байж нутаг усыг нэгтгэж зохион байгуулалттай болгосон бусуу

Зочин 2016-01-19 103.26.193.59

Oscar ogchoosei

Зочин 2016-01-19 202.126.89.143

Идэр залуу Володя л гэсэн үг.

Зочин 2016-01-19 122.201.25.46

Ленины дүрд тогловол тун адилхан болно доо

Зочин 2016-01-19 122.201.25.46

Ленины дүрд тогловол тун адилхан болно доо

РАВДАН 2016-01-19 202.70.46.221

ЯГ Ч СИБИРИЙН БАР БИШ Л ДЭЭ! УССУРИЙН ЭСХҮЛ АМАР МӨРНИЙ ГЭВЭЛ ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ.

Зочин 2016-01-19 202.9.40.224

монголоор амар биш хар мөрөн

Зочин 2016-01-19 49.0.186.224

Энэ залуугийн ээж нь орос гаралтай гэдэг . Ээжийнх нь ээж буюу эмээ нь орос хүн байсан гэдэг шүү тиймээс оросуудад элэгтэй байгаа юм