Домогт Андреа Пирло эргэн ирлээ | News.MN

Домогт Андреа Пирло эргэн ирлээ

Домогт Андреа Пирло эргэн ирлээ

Домогт Андреа Пирло эргэн ирлээ

Дэлхийн хөлбөмбөгийн нэгэн цаг үеийн домгуудын нэг “Маэстро” Андреа Пирло Италийн Ювентус багтаа эргэн ирлээ. Тодруулбал, хөлбөмбөгийн спортоосоо тоглогчийн хувиар зодог тайлаад гурван жил болсон тэрбээр Ювентус багийн 23 хүртэлх залуучуудын багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Ювентус багийн албан ёсны мэдэгдэлд “Ювентус болон Андреа Пирло таван жилийн дараа дахин нэгдэж, шинэ адал явдал эхлүүлэх гэж байна. Андреа бидний 23 хүртэлх залуучуудын багийн шинэ ахлах дасгалжуулагч. Маэстрогоос ахлах дасгалжуулагч хүртэл!” хэмээжээ.

Андреа Пирло АС Милан багтайгаа УЕФА Аваргуудын лигийн аваргын цомыг хоёр удаа, Скудеттог хоёр удаа тус тус хүртсэн бол Ювентус багийн бүрэлдэхүүнд Скудеттог дөрвөн жил дараалан хүртсэн. Түүний хамгийн том амжилт нь мэдээж Италийн шигшээ багтайгаа хамт 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлсэн нь билээ.

Пирло 2015 онд Ювентус багийг орхин АНУ-ын Мэйжор лигийн Нью Йорк Сити багт нэгдэж хоёр жил хүчин зүтгэн 2017 онд их спортоосоо зодог тайлсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж