15 суманд түргэний тэрэг өгнө

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

15 суманд түргэний тэрэг өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ талаар мэдээллийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээллээ.

18 аймгийн 50 суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдахгүй хүргэх шаардлага үүссэн. Одоогоор 14 аймгийн 15 суманд түргэн тусламжийн машин хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлаа Улсын онцгой комисс анхны хуралдаанаа хэлэлцээд, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Засгийн газарт гаргасан.

Иймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх аймгийн хүн эмнэлэгт улсын нөөцөөс олгох “УАЗ-22069” маркийн автомашины хуваарийг баталж, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж