Фаваз Груози бага охиндоо цаг зориулав

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Фаваз Груози бага охиндоо цаг зориулав

Фаваз Груозийн бага охины нэрийг загварын ертөнц мэдэж авлаа. Гоёл чимэглэлийн ордны бага үе залгамжлагч одоо үнэт эдлэлээр гангарах насандаа очиж байгаа нь янз бүрийн бугуйвч, туузаар дэгжин чимэглэгдсэн цагны  дизайнаас ойлгож болохоор.

Гоёл чимэглэлийн ордны шинэ бүтээл болох de Grisogono цуглуулгын шинэ цагнууд Lovivi нэр авчээ. Уг ордны бага залгамжлагч Виолетта Груозийг гэр оронд нь Виви гэж дууддаг бөгөөд цагны нэрийн угтвар "lo» нь хайр сэтгэл-— love гэсэн үгнээс гаралтайг та бүхэн анзаарсан биз дээ.

Цагнууд үнэхээр дэгжин болсон байна. Цагны эх биеийг үнэтэй материалуудаар хийсэн ганган бугуйвчнуудаар гоёсон байна. Мамонт зааны яс, хув, маргад эрдэнэ ба өнгөлгөө бүхий чулуужсан модоор  чимэглэжээ. Цагийн  бугуйвчийн бэхэлгээ, түгжээний хэсгийг очир эрдэнийн чулуугаар харамгүй шигтгэж өгчээ. Өөр нэг хувилбарт нь маргад эрдэнийн чулууг мөн л тэгж ашигласан байна.

Ямар ч байсан энэ брэндийн талаар мэдэх хүмүүс нь уг ордон уламжлалынхаа дагуу нил эрдэнийн мөн бадмаарган чимэгтэй цаг гаргана гэдэгт итгэж буй юм.

Мамонт зааны яс, ягаан алт, очир эрдэнэ

Хув, ягаан алт,  очир эрдэнэ

Оюу, цагаан алт, маргад эрдэнэ

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж