Монгол эрдэмтэд короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ | News.MN

Монгол эрдэмтэд короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ

Монгол эрдэмтэд короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ

Монгол эрдэмтэд короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуурыг богино хугацаанд гарган  авчээ. Уг оношлуурыг академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг бүтээсэн байна.

Эсрэг биет илрүүлэх оношлуур нь хүний цус, сийвэнд коронавирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх гэнэ. Мөн коронавирусийн халдварын явцыг хянах, өвчний эмчилгээний үр дүнг хянах, вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх, тусгаарлалтад байх хүнийг сонгох, эмнэлгийн ажилтнууд вирусийн дархлаатай эсэхийг мэдэх, вирусийн эсрэг дархлаа тогтоцыг хянаж, судлахад ашиглах боломжтой ажээ.

Цаашдаа энэ оюуны бүтээлийг ашиглаж, дотооддоо олноор үйлдвэрлэн, ашиглах бүрэн боломжтойг эрдэмтэд онцолжээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-31 202.126.88.145

Одоо Монгол хүмүүстээ дархлаа тогтсон эсэхийг мэдэх хэрэгтэй

Avatar

zochin 2020-07-31 64.119.17.7

хэрэглэж болж бга юм уу Хэдийг туршсан бэ Үр дүн

Avatar

Зочин 2020-07-31 103.229.122.217

Баяр хүргэе эмч нар, эрдэмтэдээр. Та нараараа бахархдаг шүү.

Avatar

иргэн 2020-07-31 202.126.89.10

Бахархаж байна. Тэднийг дэмжээрэй, гайхамшиг.

Avatar

Эмч 2020-07-31 192.82.78.132

Баяр хүргье, амжилт хүсье

Avatar

Зочин 2020-07-31 174.244.67.20

Баяр хүргье! Монгол эрдэмтэд мундаг шүү. Дэлхийд спортоороо, урлагаараа гайхагдаж яваа. Одоо ийм нарийн шинжлэх ухаануудаараа ч гайхагдаж яваарай!

Avatar

Зочин 2020-07-31 126.208.194.202

Delhiid garga edr gej ali hediin garchihsan buteegdehuun, busad ulsuudad 5-15 min.d umnu n corona avsan baigaad, esreg biet bnuu esehiig shinjildeg.

Avatar

Сайн байна. 2020-07-31 192.82.72.207

Одоо ДЭМБ ээр батлуулаад вакцинаас өмнө экспортонд гарга. Манай эрдэмтдийн бүтээлүүдийг бүүр сүүлд нь л “тэгэж, ингэж байлаа” гэж өнгөрсөн цаг дээр өөрсдийгөө магтаад ярихаар л сая нэг ойлгож эхэлдэг ш дээ

Avatar

Зочин 2020-07-31 50.101.118.166

Хамгийн гол нь дэлхийн түвшинд хүрсэн бүтээгдэхүүн байх ёстой тэгж байж л олон нийтэд зарлах хэрэгтэй , Монголч эрдэмтэн судлаачид дутуу дулимаг юм хийчихээд худалдаа Ард түмэнд ханддаг тэгээд таг болдог шүү дээ Дэлхийд танилцуулчих тэгээд тэдний шаардлагыг хангасан бол маш том амжилт.

Avatar

Vol 2020-07-31 120.22.217.105

Сайн байна. Явж2 бид монгол хүний саруул ухаанд итгэнэ

Avatar

Зочин 2020-07-31 103.10.23.101

Гадагш нь зарах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-31 202.9.46.218

За ашгүй дээ, одоо өөрсдөө үйлдвэрлэдэг юм шүү, УОК, ЗГ шаардлагатай хөрөнгө мөнгийг нь бушуухан гаргаж өгөөсэй дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж