ЦУОШГ: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ЦУОШГ: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

 Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

 Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

 Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 НАЙМДУГААР САРД ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Наймдугаар сарын 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж