Зүүн бүсийн аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар ажиллаж байна

Зүүн бүсийн аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар ажиллаж байна

Улсын онцгой комиссын гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Хэнтий аймгийн төв Чингис хотод өнөөдөр ажиллалаа. Зүүн бүсийн зөвлөлдөх уулзалтад Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон албаны бусад хүн оролцож байна. Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг Шадар сайд Я.Содбаатар үүрэг болголоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймагт хадлан тэжээл бэлтгэх талбай гаргаж өгөх, Хэнтийн Хэрлэнбаян улаан, Дорнодын Чойбалсангийн отрын бүсэд өөр аймгийн мал отроор өвөлжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авахыг чиглэл болголоо. Хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас нөөц бололцоогоо бүрэн дайчилж, аймаг орон нутаг, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэх шаардлагатай байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж