Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв | News.MN

Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв

Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв

Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ард иргэддээ хандан амны хаалтыг шатахуунаар шүршиж  ариутгахыг зөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ийм мэдэгдэл хийсэн ч тамгын газрын ажилтнууд нь түүний мэдэгдлийг “наргиа” байсан хэмээн залруулсан байна.

Гэсэн ч тэр өнөөдөр /2020.07.31/ “Тийм ээ. Миний ярьсан зүйл тоглоом биш. Бүгд л намайг галзуу, солиотой гэж зүхэж байна. Хэрэв би галзуу юм бол та нарын хэн нэг нь Ерөнхийлөгч болж болох л байсан шүү дээ. Гэхдээ би үнэнээсээ хэлсэн. Хэрэв спирт олдохгүй бол, ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс зүгээр л шатахуун түгээх газар луу яв. Тэгээд шатахуунаар амны хаалтаа ариутга” хэмээн ярьсан байна.

Харин тус улсын эрүүл мэндийн байгууллагууд энгийн амны хаалтыг нэг удаа хэрэглээд хаях, даавуун амны хаалтыг энгийнээр угааж хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Мөн шатахуун нь ариутгах чадвартай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүйн дээр шатамхай бодис учир харин ч аюултай гэж эмч мэргэжилтнүүд анхааруулжээ. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 89 мянга даваад байгаа бол нас барагсдын тоо 2000 дөхсөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-31 103.57.95.250

Тууштай Ерөнхийлөгч. Хар тамхины наймаачидтай хайр найргүй дайтсан
гавьяатайгаар Филлипины түүхэнд үлдэх Ерөнхийлөгч дөө.

Avatar

/*-*/ 2020-07-31 49.0.212.4

Заад даа мэдэхгүй, Николас Мадурогийн өрөөсөн дугуй биз

Avatar

Зочин 2020-07-31 202.21.109.54

Микро долгионы шарах шүүгээнд 1 минут дээд хүчээр шрахад л болно дөө.

Avatar

LA 2020-07-31 192.82.71.231

BODY DARMA arduuda chululno. tulaand duudjina. pakistand hureed irerei. gonildan

Avatar

LA 2020-07-31 192.82.71.231

GOOSHIDAN GUASHIDAN melwagan HOD HOOD niswa

Avatar

Ajaa taij 2020-07-31 202.9.46.234

Manai erunhii shahmal tulsh shataaj ariutga geed 1 dugaraadahdaa. Dutartegees uygaaraa duthav.

Avatar

зочин 2020-07-31 202.21.100.210

Тийм л овоо юм бол тэрний оронд ерөнхийлөгч болчих….

Avatar

Ахаххха 2020-07-31 202.126.90.73

Филиппины жoнхуу

Avatar

Зочин 2020-07-31 43.228.131.61

энэ нэг хятадын э****з нөхөр орон гаран балай юм их яринаа . хэдэн жилийн өмнө хятадад айтлчлахдаа "миний өвөг дээдэс хятад хүмүүс байсан " гээд л далдаганаад бсан . зүгээр энгийн иргэн бол тэгж ярьж болохтой . харин тусгаар улсын ерөнхийлөгч хүн болохгүйл дэээ . Америкаас холдож бид хятадтай ойртлоо гээд баахан солиорч байснаа хятадууд арлуудыг оролдоод эхэлсэн чинь америкт буцааад хайртай болж цэргийн онгоц буух аэродром хүртэл барьж өгч бгааа шдд .

Avatar

Зочин 2020-07-31 202.179.25.110

Азийн Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж