Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв

Филиппиний Ерөнхийлөгч амны хаалтыг шатахуунаар ариутгахыг зөвлөв

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ард иргэддээ хандан амны хаалтыг шатахуунаар шүршиж  ариутгахыг зөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ийм мэдэгдэл хийсэн ч тамгын газрын ажилтнууд нь түүний мэдэгдлийг “наргиа” байсан хэмээн залруулсан байна.

Гэсэн ч тэр өнөөдөр /2020.07.31/ “Тийм ээ. Миний ярьсан зүйл тоглоом биш. Бүгд л намайг галзуу, солиотой гэж зүхэж байна. Хэрэв би галзуу юм бол та нарын хэн нэг нь Ерөнхийлөгч болж болох л байсан шүү дээ. Гэхдээ би үнэнээсээ хэлсэн. Хэрэв спирт олдохгүй бол, ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс зүгээр л шатахуун түгээх газар луу яв. Тэгээд шатахуунаар амны хаалтаа ариутга” хэмээн ярьсан байна.

Харин тус улсын эрүүл мэндийн байгууллагууд энгийн амны хаалтыг нэг удаа хэрэглээд хаях, даавуун амны хаалтыг энгийнээр угааж хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Мөн шатахуун нь ариутгах чадвартай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүйн дээр шатамхай бодис учир харин ч аюултай гэж эмч мэргэжилтнүүд анхааруулжээ. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 89 мянга даваад байгаа бол нас барагсдын тоо 2000 дөхсөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж