Халх голд юу болов? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 500 мянган га талбайг хамарсан хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард баяр наадмын өмнөхөн баталсан ч энэ нь нэлээн хожуу нийтэд ил болж дуулиан дэгдээсэн юм. Газар нутгаа гадныханд өгөх гэлээ хэмээн иргэд эгдүүцэн хүлээн авч, орон нутгийн иргэд бүр бослого гаргахдаа тулсан. Орон нутгийнхантай ойлголцох үүднээс төслийг санаачлагчдын нэг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Дорнод аймагт ажиллах үеэрээ харин ч гал дээр тос нэмэн Халхгол сумын Засаг дарга аль хэдийнээ газар нутгаа гадны компанийнханд эзэмшүүлэх шийдвэр гаргаад эх орноо худалдсан мэтээр ойлгогдох баримт дэлгэсэн юм. Харин Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Х.Болорчулуун чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл санаачилна гэж мэдэгдсэн. Ингэсгээд чимээ сураг алдарсан Халхголд чөлөөт бүс байгуулах асуудал юу болов?

Энэ талаар “Өглөөний сонин” өнөөдрийн дугаартаа эрэн сурвалжилжээ. Энд мэдээлснээр бол өнөөдөр Халхгол сумын Засаг дарга хүсэлтээрээ ажлаа өгсөн, Болорчулуун гишүүний санаачилсан тогтоолын төсөл өөр асуудалтай нийлэн зүсээ хувилгасан байх аж. Сонирхуулахад дэлхийд хамгийн том газар нутагтай чөлөөт бүс гэгдэж буй БНХАУ-ын Шанхай хотын чөлөөт бүс 12 мянган га талбайг эзэлдэг бол Р.Бурмаа сайдын санаачлан батлуулсан Халхголын чөлөөт бүс 500 мянган га газар нутгийг хамрах юм байна.

Мөн тус сонинд Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирал асан А.Шоовдорыг олон тэрбум төгрөгийн хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан шалгасан ч хоёр жилийн хугацааны шалгалтын явцад гэм буруугүйг тогтоон улмаар шүүхээс цагаатгаж байсан талаарх үйл явдлын товчоон нийтлэгджээ. Энэ хүнийг хоёр жил хууль, хяналтын байгууллагаар шалгагдах хооронд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хувьчлагдсан болохыг тэдгээр үйл явдлын он дараалал харуулж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт иргэний нисэхийн салбарт ашиг сонирхол бүхий талуудын өрсөлдөөн бизнесийн орон зай, эрх мэдлийн төлөө хэрхэн тэмцэлдэж байгааг харуулахыг зорьсон сэтгүүлч О.Наранхүүгийн “Монголын иргэний нисэхийн салбарт Турк, Солонгос хоёр дайтаж байна уу?” аналитик өгүүлэл нийтлэгдсэн байна.

Монголын эдийн засагт чухал тоглогч болох Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт, үүнд зориулан олон улсын арилжааны банкуудаас оны өмнөхөн авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийг захиран зарцуулах эрх Рио Тинто компанид шилжсэн талаар тус сонин шинэ дугаартаа нийтэлжээ.

Ил баримт, мэдээллүүдэд түшиглэсэн аналитик өгүүлэл, мөн далд, нууц байх баримтын хойноос эрэн сурвалжилсан өгүүлэл, нийтлэлээрээ “Өглөөний сонин” ялгарах эрмэлзэлтэй байгааг өнөөдрийн дугаарын контентуудаас нь харж болохоор байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-19 180.235.177.187

Хөтөлийг хувьчилж авахын тулд даргыг нь гүтгэж зайлуулсан юм байна гэж ойлгов.

Зочин 2016-01-19 112.72.12.2

МЕНЕЖМЕНТ хэний гарт баина ТҮҮНД эрх нь баихаас яахав? МӨНГӨТЭИ НЬ хөгжмөө захиалдаг хуультаи юм? БУСАДНЬ женко-н үилдэл гээд хэлээд баигаа юм бишүү?

Монгол 2016-01-19 202.9.41.197

4.4 тэрбум ам.долларын зээлийг захиран зарцуулах эрх Рио Тинто-д гэнэ үү! Ингээд л гадаадын луйварчдын гарт Монголын баялаг ................

Зочин 2016-01-19 150.129.142.216

Монголын эдийн засагт чухал тоглогч болох Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт, үүнд зориулан олон улсын арилжааны банкуудаас оны өмнөхөн авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийг захиран зарцуулах эрх Рио Тинто компанид шилжсэн

Зочин 2016-01-19 202.9.40.186

76 ч юу байхав Хүмүүсийн бодсоноор дуртай нь гадныханд газар өмчлүүлээд байдаг үе өнгөрсөөн. Харин МАН-ын үед Бадамжунай гэгчийн хийсэн гэрээ, хэлцэлүүд нь харин Энхбаярын далбаан дор нилээд сэжигтэй явагдсан байдаг байна. Баригдах нь тодорхой болоод ирэхлээр ажилаа өглөө л гэж ойлгогдоно. Дорнодын үе үеийн дарга нар болон гишүүдийн талаар АТГ шалгах хэрэгтэй.

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-01-19 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-01-19 203.91.115.39

Энэ банхар авгай юу

MGL 2016-01-19 49.0.162.125

Халх голын асуудал юу болвоо улс орноо зарж мэдхэл байх даа. 2017 онд их өр төлнө тэрний оронд халх голыг өгхөд мэдхэл улсдаа энэ 76