Хятад загасчид Галапагос арлын эко системд аюул учруулж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Хятад загасчид Галапагос арлын эко системд аюул учруулж болзошгүй

Хятад загасчид Галапагос арлын эко системд аюул учруулж болзошгүй

Онгон байгалиа хадгалж үлдсэн, нэн ховор төрөл зүйлийн амьтад амьдардаг гэдгээрээ алдартай Галапагос арлуудын ойролцоо 260 гаруй хятад загасчин завьтай ажиллах болсон нь хөндөгдөөгүй далайн эко системд аюул учруулж болзошгүй  гэх айдсыг эквадорчуудад төрүүлэх болжээ.

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено энэ асуудалд олны анхаарлыг татахын тулд хичээн ажиллаж байгаа бөгөөд арлуудын ойролцоох далайн усанд дэлхийд маш чухал, нэн ховордсон амьтад байдгийг онцолжээ. Гэвч Эквадорын тэнгисийн цэргийн мэдээлснээр арлуудаас 300 км зайд дор хаяж 260 загасчны завь тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хятад загасчид завьтайгаа олноор  цугларч, Галапагос арлуудын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгааг сайн дурынхны Цэнхэр гараг нийгэмлэг эсэргүүцэн дуу хоолойгоо өргөсөөр байгаа гэнэ. Түүнчлэн тус нийгэмлэгийн төлөөлөгч Жон Хоурстон “Хятадын загасчид Галапагос арлын ойролцоох эмзэг, онцгой эко системийг доголдуулах, цаашлаад устгах аюул заналхийлж байна. Далайн эко системийг газрын зургаас хараад мэдэх боломжгүй. Харин тэд ийнхүү дураараа аашилж байгаа нь далай тэнгисийн амьдралыг эргэн сэргэхгүйгээр хохироож байна” хэмээн ярьсан аж.

Мөн Эквадор Галапагос арлуудыг тойруулан тэнгисийн харуулууд нэмж байршуулжээ. Тус арлууд дээр аварга яст мэлхий, фламинго гэх мэт маш олон нэн ховордсон амьтад амьдардаг гэнэ.

Хятадын загасчдын завь тэр хавиар 2017 оноос хойш олширсон бол 2017 онд нэгэн загасчны завь 300 тонн зэрлэг амьтан ачиж яваад баригдаж байжээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж