Златан Ибрахимович: Би яг Бенжамин Баттон шиг

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Златан Ибрахимович: Би яг Бенжамин Баттон шиг

Златан Ибрахимович: Би яг Бенжамин Баттон шиг

Дэлхийн хөлбөмбөгийн зартай эрчүүдийн нэг Швед довтлогч Златан Ибрахимович өөрийгөө Бенжамин Баттонтой харьцуулжээ. Тэрбээр өнгөрөгч Лхагва гаригт Италийн Сериэ-А лигийн 37-р тойргийн хүрээнд Сампдориа багийн эсрэг хоёр гоол оруулж Милан хотын хоёр багийн төлөө тус бүр 50 гоол оруулсан анхны тоглогч болсон билээ. АС Милан баг ч өрсөлдөгчөө 4-1 гэсэн харьцаатай хожиж лигтээ зургадугаар байранд бичигдэж байна.

Златан Интер Милан багийн төлөө 57 гоол оруулсан бол АС Милан багийн төлөө одоогийн байдлаар 51 гоол оруулаад байна.

Златан Ибрахимович тус тоглолтын дараа АС Милан багийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Би яг Бенжамин Баттон шиг. Үргэлж залуугаараа , хэзээ ч хөгширдөггүй. Хүмүүс намайг хөгширч байна гэдэг. Үнэндээ би дөнгөж биеэ халааж байна” хэмээжээ. Мөн тэрбээр өмнө нь 2017 онд Манчестер Юнайтед багийн бүрэлдэхүүнд байхдаа өөрийгөө Бенжамин Баттонтой харьцуулж байсан бөгөөд Златан "Би улам сайжирч байна. Өөрийгөө Бенжамин Баттон шиг мэдэрч байна. Би хөгшин төрсөн гэхдээ залуугаар үхнэ" хэмээн ярьж байв.

2008 онд "Бенжамин Баттоны хачирхалтай түүх" хэмээх гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Брэд Питт тоглосон уран сайхны кино нээлтээ хийсэн. Уг киноны гол дүр болох Бенжамин Баттон төрөхдөө хөгшин хүн шиг төрсөн боловч өсөх тусам улам залуужиж эцэстээ дөнгөж төрсөн нярай болдог билээ.

Аяакс, Ювентус, АС Милан, ПСЖ, Интер Милан, Барселона, Манчестер Юнайтед, ЛА Галакси зэрэг дэлхийн томоохон багуудад тоглож явсан 38 настай түүний хувьд өнгөрсөн 2019 оны сүүлээр АС Милан багт эргэн ирж одоогийн байдлаар 18 тоглолтонд оролцож 10 гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж