Төсвийн алдагдал 2 их наядыг давж, төсөвт төвлөрөх орлого нь мөн 2 их наядаар тасарсан ч Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд бяртай, баярхуу байна. Учир юу вэ гэвэл Хэнтий аймгийн Батноров суманд 2.1 тэрбумын өртөгтэй Нутгийн удирдлагын ордон баригдахаар болжээ.
Шав тавих ёслол саяхан болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцон тууж хайчилсан байна.
“Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд ганц Нутгийн удирдлагын ордон барихаар хязгаарлахгүй хөрөнгө цацах нь. Тухайлбал, 1 тэрбумын өртөгтэй цэвэрлэх байгууламж, 812 сая төгрөгийн өртөгтэй, 1 км урттай, 7 м-ийн өргөнтэй явган хүний зам, 239 сая төгрөгт багтаан гүний худаг барихаар болжээ.
Төсвийн мөнгө ёолох биш төрийн түшээд төрсөн нутагтаа барилга барих мөнгө суулгасан хойно төсөв тасрах ч яамай байна даа гэж…
[ШУУД] Хэнтий Аймгийн Батноров сумын төвийн шинэчлэл төслийн нээлт
Posted by Oyunerdene Luvsannamsrai on Thursday, July 30, 2020
Л.ОЮУ
Холбоотой мэдээ