ИУ-ын дайчид Дамаскийг орхин гарна

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

ИУ-ын дайчид Дамаскийг орхин гарна

 

“Исламын улс”, “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн дайчид өөрийн хяналтад байгаа Дамаскийг  72 цагийн дотор орхин гарах болж байгаа тухай “Аль-Ватан” сонин бичсэн байна.

 

Сонины эх сурвалжийн мэдээний дагуу, палестин дүрвэгчдийн “Ярмук” лагерь, Хажар аль-Асуад” районоос террористууд ухран гарахаар болсон байна. Тэд байрлалаа орхисны дараа Идлиб, Ракка мужид тус бүлэглэлүүдийн гол хүчтэй нэгдэх  гэнэ.  "Ярмук» лагерийг палестины дүрвэгчдэд зориулан 1957 онд Дамаскийн өмнөд дүүрэгт бий болгосон ба одоо тэнд 18000 хүн амьдардаг.  

 

Сүүлд ирж буй мэдээгээр, Исламын улс бүлэглэлийн санхүүгийн байдал хүндэсний улмаас  дайчдад төлөх цалингийн хэмжээг хоёр дахин буурчээ. Саяхан Америкийн онгоцнууд Мосул  хот дахь газар доорх мөнгөний  агуулахыг устгасан байна.  Дээр нь хулгайн нефтийн  мөнгөний урсгал эрс буурсан нь хүндээр тусах болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж