Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа | News.MN

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникын эцсийн тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгалаа.

Чөлөөлсөн талбайд нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, тохижилт болон цахилгаан автобус цэнэглэх байгууламжийн ажил хийгдэх юм байна. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны авто зам, замын байгууламжийн доогуур Улаанбаатар хотын төв магистраль цэвэр, бохир усны 600 мм-ийн шугам хоолой явдаг хамгаалалтын бүс оршдог. Энэхүү магистраль шугам нь 1985 онд баригдсан, насжилт өндөртэй. Эвдрэл гэмтэл гарвал засвар үйлчилгээ хийх талбайгүй учраас нүүлгэн шилжүүлэхийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах ОНӨААТҮГ-ийн газраас удаа дараа шаардах бичиг ирсний дагуу газар чөлөөлөлт хийгдлээ.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-31 202.179.25.110

Ээ ТҮЦ нд шүдний эмнэлэг байсымуу

Avatar

Зочин 2020-07-31 202.179.26.226

ТҮЦ-үүдийг нүүлгэчээ хотын төвөөр дүүрэн амбаарууд

Avatar

зочин 2020-07-31 66.181.168.8

БЗД 14-р хороо Зүүн хүрээ хотхоны граж руу ордог замд тулгаад нарийнхан өндөр карказ босоод 4 жил болж байна. Барилга барих боломжгүй газар санагдаад байгаа юм даа яаж зөвшөөрөл өгсөн юм болдоо

Avatar

зочин 2020-07-31 59.153.113.116

ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО 2А БАЙРНЫ ЦОНХ, ХАРАГДАХ ОРОНЧИНГ ТАГЛААД
БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНАА. ХҮҮХДИЙН ХӨГЖМИЙН СУРГУУЛЬ БАРИНА ГЭНЭ.
САНАА АМАР ОДОО ХҮҮХДИЙН НЭР БАРЬДАГ БОЛЖЭЭ.
НӨГӨӨ УСАН ФОНТАН БАРИНА ГЭЭД ӨНДӨР БАРИЛГА БАРИХДАА 19-ТЭЙ ОЮУТАН ЗАЛУУГ
ТУЛГУУР ТӨМРӨӨР ЦОХИОД АЛДАГ ШИГ БАРИЛГА БАРИХ БИЗ. ТЭНГИСИЙН ЭРГЭН ТОЙРОН
ЧИХЭЛДҮҮЛЭЭД БАРИЛГА БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖЛЭЭД БАЙГАА. ИЙМ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛААЧ
АЛБАН ТУШААЛТНУУДАА. ЧАДАХ УУ?

Avatar

SS 2020-07-31 66.181.168.8

Oo Lai, Chadahgui ee. Tegj darga nartaigaa terseldeed yahav ee

Avatar

? 2020-07-31 192.82.75.103

ТҮЦ ЖИЖГ ДЭДГҮҮР Л БУУЛГАХ ЮМ. СБД д ШИНЭ НОМЫН САНГИЙН ЯГ УРДХАН ТАЛД ОРОН СЦЦУ ТАГЛААД 2 Ч БАРИЛГА БАРИГДАЖ БНА. ЭНД ЯМАР СТАНДАРТ БАРИМТЛАВ ?

Avatar

Халх 2020-07-31 202.126.89.131

Түц мүцхэн буулгах юм даа чааваас. 60 тэрбумын Сундуйгийн олон давхар барилга төв замд хөндөлдөөд байхад яаж ч чадахгүй. Хэдхэн хоногийн өмнө нийтийн зам дээр барьсан Солонгос эзэнтэй барилгыг буулгаж барьсан ч юм алга. Харин түцнээс тамхи зардгийг илрүүлдэг МХГ, түц буулгадаг хотын даргатай юм шив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж