Снүүп Догг: Эминем бол шилдэг аравт ч багтахааргүй реппер

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

Снүүп Догг: Эминем бол шилдэг аравт ч багтахааргүй реппер

Снүүп Догг: Эминем бол шилдэг аравт ч багтахааргүй реппер

Орчин үеийн реп хөгжимд Эминемийн оруулсан хувь нэмэр их бөгөөд түүний Др.Дретэй хамтарч ажилласныг үл ойшоон Снүүп Догг "80-аад оны олон репперүүдийн хаана нь ч тэр хүрэхгүй" гэж шүүмжилжээ.

Долдугаар сарын 29-нд сонсогчдод шууд хүрсэн радио нэвтрүүлгийн үеэр Снүүп Др.Дрег хэрхэн хөгжим зохиодог, хөгжмийн ертөнцийг хэрхэн өөрчилсөн талаар нь ярьж, “Тэр хэзээ ч мундаг продюсер байгаагүй. Гэхдээ тэр хамгийн шилдэг хөгжмүүдийг бичсэн” хэмээн хэлсэн байна. Цаашлаад тэрбээр 50 цент, Кендрик Ламар, Маршалл Матерснарын талаар ярьж байгаад Эминемийг “том цагаан итгэл найдвар” хэмээн тодорхойлжээ.

Тэрбээр “Цагаан репперүүд реп ертөнцөд 00 хүндлэл хүлээдэг. Уг нь Др.Дре Эминемийг шилдэг аравт багтахаар болгож чадсан. Гэхдээ тийм зүйл болоогүй. Эминем ердөө шилдэг арван үг бичигчийн нэг болсон. Гэхдээ энэ нь ч гэсэн зөвхөн Др.Дрегийн л ач” хэмээн ярьжээ.

Улмаар Снүүп Эминемийн барахгүй репперүүдийн жагсаалтыг Раким, Биг Дэдди Кэйн, КРС 1, ЛЛ Күүл Ж гэх мэтчилэн үргэлжлүүлсэн байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж