Дүрвэгчдийг англи хэл сурахгүй бол хөөнө гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дүрвэгчдийг англи хэл сурахгүй бол хөөнө гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Дүрвэгчдийг англи хэл сурахгүй бол хөөнө гэв

 

Мусульман эмэгтэйчүүд англи хэлийг түвэггүй харилцах түвшинд сурч эзэмшихгүй бол Их Британи улсаас албадан гаргана гэдгийг ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдлээ. Дэвид Камерон нийгмийн нэгдмэл байдлыг тогтоох зорилгын хүрээнд тусгаарлагдсан бүлгийн эмэгтэйчүүдэд англи хэлний боловсрол олгох  20 сая фунт-стерлингийн сан байгуулах болсноо зарлажээ.

 

Их Британийн цагаачлалын дүрэмд эхнэр/нөхрөө дагаж ирсэн хүмүүс англи хэлний мэдлэгтэй байхыг хэдийн заасан байдаг аж. Гэтэл тэднийг Их Британид ирснээс хойш 2.5 жилийн дараа хэлний мэдлэг нь сайжирсан эсэхийг шалгах тест авахаар болжээ. Хэрэв шалгалтаар англи хэлний мэдлэг нь сайжраагүй бол Их Британид оршин суух эрх нь цуцлагдах гэнэ.

 

Англид 190 мянга орчим мусульман эмэгтэйчүүд оршин сууж буйн 22 хувь нь бараг англи хэл мэддэггүй гэнэ. Түүнчлэн Англид ойролцоогоор 2.7 сая мусульман оршин суудаг гэсэн судалгаа гарчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

***** фук гахгүй юу: 2016-01-19 150.129.143.124

***** фук гахгүй юу:

Зочин 2016-01-19 203.91.118.70

https://www.youtube.com/watch?v=G5d_RAYIv2c

Зочин 2016-01-19 43.242.243.108

САЙХАН САНААА БАЙНА

Зочин 2016-01-19 59.153.87.43

hudalaa angilid barag 5 say musilmanuud bii..