Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хүүхэд, багачуудад галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар анхан шатны сургалт зохион байгууллаа.
Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа тус зусланд гуравдугаар ээлжийн 260 хүүхэд амарч байна.
Зуслангийн аюулгүй байдалд хяналт тавьж Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ