ГССҮТ-д хоногт 650 хүн хандаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

ГССҮТ-д хоногт 650 хүн хандаж байна

ГССҮТ-д хоногт 650 хүн хандаж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвд  хоногт  450-650 хүн үйлчлүүлж байна. Иргэд амралтаа авч, аялал зугаалгын сар эхэлснээс хойш орон нутгийн замд осолд орж бэртэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Иргэдийн тухайд орон нутгийн чиглэлд зорчихдоо хурд хэтрүүлж, урсгал сөрж, гүйцэт түрүүлэх гэсэн үйлдлээс болж  осолд өртдөг байна. Тус эмнэлгийн Насанд хүрэгчдийн гэмтлийн hоёрдугаар тасгийн их эмч Г.Амармэндийн хэлснээр зуны улиралд эмнэлгийн ачаалал 2 дахин нэмэгддэг байна.

Аялал зугаалгын сард орон нутгийг зорьсон иргэд зам тээврийн ослоос болж нуруу нугас, цээж, тархиндаа маш хүнд гэмтэлтэй ирж байгаа нь эмч нарын санааг зовоох асуудлын нэг болжээ.  Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж барилга дээрээс унасан, ажлын байран дээрээ гар, хуруугаа гэмтээсэн иргэд цөөнгүй ирдэг байна. Иргэдийн тухайд бэртэж гэмтсэн, ямар нэгэн шалтгаанаар осолд өртсөн бол Яаралтай түргэн тусламж дуудаж,  эмчийг иртэл тухайн хүнд анхан шатны тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөлөө. Осолдсон хүнд анхан шатны тусламж үзүүлэх нь тухайн хүнийг эрсдэлд орж илүү аюултай байдалд хүрэхээс урьдчилан сэргийлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж