Дональд Трампыг дуурайн хумхаа өвчний эм гидроксихлорокинийг коронавирусийн эсрэг үр дүнтэй хэмээхээс гадна цар тахлыг үл тоож байсан Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонарогийн эхнэр Мишель Болсонаро коронавирусийн халдвар авчээ.
Өдгөө 38 настай түүнийг халдвар авсан тухай өчигдөр/2020.07.30/ Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Одоогоор түүний эрүүл мэнд тогтвортой байгаа бөгөөд үүнээс болж ажил цалгардахгүй гэжээ.
Харин Жайр Болсонаро анх долдугаар сарын 7-нд халдвар авснаа нийтэд зарласан билээ. Өдгөө 65 настай тэрбээр хоёр долоо хоног эмчилгээ хийлгэж, тусгаарлалтад байсан ч долдугаар сарын 21-нд шинжилгээний хариу нь дахин эерэг гарсан байна. Гэвч удалгүй өнгөрсөн долоо хоногт тэрбээр шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан хэмээгээд тусгаарлалтаас гарчээ.
Тусгаарлалтаас гарсан Болсонаро долдугаар сарын 29-нд эхнэртэйгээ цуг эмэгтэй ажилчдыг дэмжих олон нийтийн арга хэмжээнд оролцсон байна.
Өдгөө Бразиль дэлхийд хамгийн олон халдварын тохиолдолтой улсуудын хоёрт бичигдэж байгаа билээ. Тухайлбал, Бразильд халдвар авсан 2 613 789 хүн бүртгэгдсэнээс 91 377 нь нас баржээ.
Эх сурвалж: DAILYMAIL
Зочин 2020-07-31 103.229.120.98
Ккк. Бас муу эхнэрээ гишгэж байгаад халдаагаад авч ээ!! Хаагуураа халдварлуулсныг нь тогтоочихвол бас нэг нээлт ч болж мэдэх юм бн!!
Зочин 2020-07-31 202.179.24.167
Яав л гэж дээ, Корона бол үхсэн нохойн баас. Монголчууд вакцин хүлээх хэрэггүй, эм гарахыг хүлээх хэрэггүй, зүгээр сармистай адууны шөлөө уучихаад үзэж тар
ХЭХЭ 2020-07-31 66.181.191.225
тэмээн хяруулын холбооныхон ТЭНЭГ ХАР АЦНУУД ХҮН ТӨРӨЛХТӨНД ГАЙ БОЛСОН НОХОЙНУУД
Зочин 2020-07-31 172.58.140.163
Nohoinuud hun torolhtond unelj barshgui tus hurgesen bilee barag l morinii daraa orno ugee olj mooroorei mulguu novshoo
Зочин 2020-07-31 202.126.90.73
Яанаа вьетнам филиппин индонез ХК нтр дахиад нэрвэгдээд уналаа
Зочин 2020-07-31 202.179.24.167
Тэгээд яадгийн? Монгол ч нэг л өдөр энэ өвчнийг дотооддоо алдана. Гэхдээ авто ослоор үхдэг шиг олноороо үхэхгүй. Нэгнийгээ алдаг шиг олноороо үхэхгүй. Архи, хар тамхины улмаас үхэж байгаа шиг тоонд дөхөж очихгүй. Битгий ай. Ингэж айгаад байвал харин хамгийн түрүүн мажийна шүү ха ха
Зочин 2020-07-31 202.179.25.110
Бас нэг тэнэг Трамп
Зочин 2020-07-31 103.212.116.49
Трампыг дуурайж маск зүүхгүй, ард иргэдээ үхүүлж байгаа ерөнхийлөгч, ккк