​Их хэмжээний ажлыг хэрхэн хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

​Их хэмжээний ажлыг хэрхэн хийх вэ?

Хүнд хэцүү ажлын ачаалалтай үед тусламж гуйхаас бүү ай. Үргэлж их ажилтай байх нь стрессийн мэдрэмжийг авчирдаг. Зарим тохиолдолд маш их ажлын ачаалал нь таныг цөхрөөж, урам зоригийг мохоож мэднэ. Ямар ч стрессгүйгээр их хэмжээний ажлыг хийж гүйцэлдүүлэх боломжтой бөгөөд их ажлын ачааллын стрессийг бууруулах дараах аргах техникүүд бий.

Хайнга байдлыг бууруул

Таны орон зай дахь эмх замбараагүй байдал, хайнга байдлыг бууруулах нь их хэмжээний ажлыг зөв зохицуулах эхний алхмын нэг юм. Эмх замбараагүй орчинд ажиллах нь хайнга байдлыг бий болгоод зогсохгүй илтгэл, бичиг цаас болон тухайн төсөл болон ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэхэд шаардагдах бусад зүйлсийг тань ч бас эмх замбараагүй болгодог. Эмх замбараагүй ажлын орчин нь маш олон хайнга байдлыг бий болгохоос гадна ажлын үнэт цагаа чухал бус ажил үүрэгт зарцуулахад хүргэнэ. Их ажлын ачааллыг зохицуулахын тулд өдөрт 10-15 минутыг эмх замбараагүй байдлыг бууруулахад зориулж, хувийн и-мэйл, утасны яриа, оффисын дэмий яриа болон хов живээс зайлсхий.

Ажил хоцрох

Ихэнхдээ таны хувьд маш их ажлын ачааллыг зохицуулах хэрэгтэй зүйлийн нэг бол ямар ч хайнга байдалгүйгээр ажлын хугацааг сунгах явдал юм. Ажлыг 7 хоног, өдрөөр төлөвлөж, тухайн өдрөө тухайн төлөвлөгөөгөө аль болох хэрэгжүүл. Ажлын өдөр 12-14 цаг ажиллах нь урт мэт харагдаж байгаа ч хэд хэдэн ажлыг нэг өдөр амжуулахад өдөрт цөөн хэдэн цаг л үлдэж байгаа. Энэ аргаар стрессээ бууруулж, нэг өдөрт олон ажил амжуулах нь таны бусад ажлын өдрүүдийг нэмэгүүлэх боломжтой болно.

Тусламж хүс

Заримдаа таны ажлын ачаалал таны хувьд дан ганцаараа хийхэд дэндүү том байж болох юм. Эдгээр цаг хугацаанд хамгийн бүтээлч, үр дүнтэй алхам бол хамтран ажиллагчаасаа тусламж хүсэх явдал юм. Хэрэв танай оффист таны төслийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс байгаа бол тэднийг ашигла. Хэрэв ийм тусламж авах боломжгүй бол өөрийн дарга, менежерээсээ таны төсөлд туслах эсвэл ажлын ачааллыг бууруулах хэн нэгнийг томилж өгөхийг гуй.

Ажлаа эрэмбэл

Өөрийн төсөл, ажил үүргийг эрэмбэлэх нь их ажлын ачааллыг зохицуулах хамгийн чухал техник юм. Өөрийн ажил, төслөө ач холбогдлоор нь ангилж сурах нь зохион байгуулалтгүй байдлаас болж,бухимдах, стресстэх байдлыг бууруулахад хэрэгтэй төдийгүй ажил бүрийн ач холбогдол, яаралтай байдлыг мэдэх боломжийг олгодог. Энэ аргаар та хамгийн чухал ажлаа хамгийн түрүүнд хийх боломжтой болно. 

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж