"Сармагчингийн торонд африк хүн суулгасанд уучлаарай"

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

"Сармагчингийн торонд африк хүн суулгасанд уучлаарай"

"Сармагчингийн торонд африк хүн суулгасанд уучлаарай"

Нью Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнг ажиллуулдаг байгууллага 1906 онд сармагчингийн торонд африк хүн суулгаж байсандаа уучлал гуйжээ.

Сүүлийн үед Жорж Флойдын үхлээс болоод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал хурцаар хөндөгдөх болсон билээ. Тэгвэл Бронкс амьтны хүрээлэнгийн 125 жилийн ой болох гэж байгаатай холбоотой бэлтгэл ажлын үеэр зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн дээрх түүхийг олж мэдсэнээр Бронкс амьтны хүрээлэн ийнхүү уучлал гуйсан байна.

Сармагчингийн торонд суусан залуу одоогийнхоор Бүгд найрамдах Конго улс буюу тухайн үеийн Мбүти овгийн Ота Бенга гэгч аж. Тэрбээр 140 см өндөртэй бөгөөд хар арьстайгаасаа болоод 1906 оны есдүгээр сард хэдэн өдрийн турш сармагчинын торонд сууж, америкчуудын доог тохуу болж байжээ. Мөн Ота тухайн үеийн омгийнхоо уламжлалын дагуу шүднүүдээ үзүүрлэсэн байсан нь хүмүүсийг их гайхшруулж байсан гэнэ. Амьтны хүрээлэнгийн эзэд түүнийг зэрлэг хүн хэмээгээд зочдод мичнээс хүн болох завсрын төрөл хэмээн тайлбарлаж байсан аж.

Тухайн үеийн Нью Йорк таймс сонины нийтлэлээс харахад түүнийг үзэхээр очсон хүмүүс өдөржин Отаг хөөж, тууж, хашгирч, эсгэрч, шүгэлдэж айлгахаас гадна зарим нь хавирга руу нь хатган үзэж, хөл гарнаас нь чангааж зовоодог байжээ.

Түүнийг анх “хүн хүрээлэн” бүтээх зорилготой антропологич, бизнесмэн Уйллиам МакГий 1904 онд АНУ-д авчирчээ. Тэдний овгоос зургаан хүнийг барьж АНУ-д авчирсан ч хожим Отагаас бусдыг нь буцаасан гэнэ. Гэвч Уйллиамын төлөвлөгөө бүтэлгүйтэн дампуурснаар Ота амьтны хүрээлэнгээс Брүүклин, Линчбург, Виржиниа гэх мэт газруудын асрамжийн газруудаар дамжин явсаар Виржиниад тамхины үйлдвэрт ажиллах болжээ. Гэвч тэрбээр АНУ-ын нийгэмд тэсч чадалгүй 1916 онд амиа хорложээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж