Дулааны шугам сүлжээ засварын ажил үргэлжилж байгаа энэ үед автозамуудыг хэсэгчлэн хааж байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр энэ амралтын өдрүүдэд дараах чиглэлийн автозамуудыг хэсэгчлэн хаах юм байна. Үүнд,
Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана
“Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020.08.01-ний 13:00 цагаас 2020.08.02-ны 06:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хаах юм. Иймд жолооч нар цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаны хүмүүс зөвлөв.
Холбоотой мэдээ