Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Эрүүл байя гэвэл гүй

Нэг ойн шугуйд чоно болон буга амьдарч байжээ. Хүмүүс бугыг хамгаалахын тулд чоныг устгаж дуусав. Гэтэл чоно үгүй болсон ч буга амгалан тайван айх аюулгүй идээшилж байхдаа наранд хамаагүй ээн хэвтсээр байгаад таргалж зүрхний өвчин, цусны даралт өндөр болж, элэгний өөхжилт өвчнөөр үхэх бугын тоо ихсэв. Бугын сүрэг улам цөөрөн, үр үндэс нь тасрах шахлаа. Үүнээс яаж сэргийлэх вэ, хэмээн эмч томилж бугын өвчнийг эмчлүүлсэн боловч урьдын адил үхсээр байв.

Ингээд эцсийн эцэст чоныг авчрах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргажээ. Чоно ирмэгц бугыг барьж идэхээр хөөдөг. Буга зугатаах явцад биеэ чийрэгжүүлж байдаг гэнэ. Байгаль дэлхий ингэж харилцан өрсөлдөөний дунд оршин тогтнож байдаг. “Эрүүл болъё гэвэл та гүйгээрэй, цэцэн сэргэлэн болъё гэвэл гүйгээрэй, гоё сайхан болъё гэвэл гүйгээрэй” гэсэн үг байдаг билээ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж