Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Э.Галданбошготын гудамжаас Дэнжийн мянгын гудамжны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан тухайн авто замыг маргаашаас /2020.08.01/ эхлэн наймдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаахаар болжээ. Ингэснээр тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Ч:21А "Булгын 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол", Ч:21Б "Булгын 19-р гудамж – 3.4 хороолол – Вокзал", Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж" чиглэлүүдийн замд түр хугацаанд дараах өөрчлөлтүүд орохоор болсон байна.
Э.БУРАМ