НҮБ: Африкт 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

НҮБ: Африкт 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

Фото: РИА Новости

 

Байгалийн Эль-Ниньо гэх үзэгдлийн улмаас  хүчтэй гантай учирсан Африк тивийн өмнөд хэсэгт 14 сая хүн өлсгөлөнгийн байдалд ороод байгаа тухай Дэлхийн хүнсний хөтөлбөрийн НҮБ-ын байгууллага  мэдэгдлээ.

 

Хоол хүнсний хомсдолд ороод байгаа хүмүүсийн тоо мэдэгдэхүйц өсч болохыг  тус байгууллага сануулж байна. Хур бага байснаас Малави ихээхэн хэлмэгдсэн байна. Африкийн энэ улсын 2,8 сая хүн, Мадагаскар (1,9 сая), Зимбабве (1,5 сая) өлсгөлөнд хамгийн түрүүнд нэрвэгдэж байна.

 

Ангол, Мозамбик, Свизиленд, Лесото зэрэг орнуудад ч хүнсний аюулгүй байдал алдагджээ. Эдгээр орнуудад олон сая хүн хагас өлсгөлөн байдлаар амьдарч байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж