БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ | News.MN

БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ

БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ

БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ

Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, “Covid-19” цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амалсан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц байдал, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх,экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн билээ. Уг тусламжийн талаар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэлэхдээ “Ерөнхийлөгч БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсний дараа Хятадын талтай бид тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэж байна. Тэгэхээр 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагаа өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээрэг авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон.

Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байна. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Есдүгээр сард багтаж эхний ээлжийн хонийг шилжүүлэхээр төлөвлөөд байна. БНХАУ-ын талаас хонио амьдаар нь авахаар ярилцсан. 30 мянган хонийг шууд өгөхөд аль аль талдаа хүндрэлтэй учир хэсэг хэсгээр нь өгөхөөр тохиролцоод байна" гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-31 66.181.161.106

Хөлөөр нь мал гаргахгүй гэсэн яасан бэ? Тэд нар үржүүлээд амтгүй мах бидэнд зарна даа.Бас тамлаж байхыг нь зөндөө л харсан шүү дээ

Avatar

Зочин 2020-07-31 66.181.161.90

За яамай даа. Амласан бол өгөх ёстой. Өгч буй хонины чанарт онцгой анхаарал хандуулахыг хүсье. Нүүр баастахгүй аятайхан хэдэн хонь өгөх хэрэгтэй юм.

Avatar

тэнэг ерөнхийлөгч 2020-07-31 88.20.141.208

хайран сайхан хонинууд даанч яав даа даанч яав 😪😠😡

Avatar

Зочин 2020-07-31 192.82.77.232

За яахав ээ , хэдэн хонь өгөөл биз, монгол улсын нэр хүндэд хэрэгтэй

Avatar

boliyoo 2020-07-31 126.35.92.93

ingej soliorj bhar ard irgeddee ogoochee oorsddoo yu ch ogohgyi baij arai yma

Avatar

Зочин 2020-07-31 66.181.190.216

Засс амалсан бол огох л хэрэгтэй. Уржуулээд авна авна уу. нухаад иднэ уу ямар хамаа бнаа. О

Avatar

Зочин 2020-07-31 64.119.23.240

За тэгээд Өвөрмонголын хонин сүрэгтэй л эд нар нийлнэ шүү дээ. Тэнд 70 сая хоньтой гэсэн

Avatar

mongol 2020-07-31 59.153.114.10

swotsializmiin ued bur terneesch ert mongolchuud honi malaa amidaar ni ene hoer hursh ruu zunduu gargasan gantshan mongold baidag honi yam shig bitgii erguuteed baitsgaa haa saigui l bii

Avatar

Зочин 2020-07-31 202.179.24.26

negent ogno geed amalsan yum. odoo olon yum yariad yah ve. oligtoihon yum ogood oor iluu ayataihan ediin zasgiin hamtiin ajillagaa sonirhvol deer.

Avatar

Xoni 2020-07-31 217.149.165.194

Amid honi bish 30.0 shirhig honinii guluuz mah gej anh helehgui dee. 30.0 gedes dotor., tolgoi shiir ni mongoliin olon yduu urh, hogiin tseg deer hool haij ywaa humuust ih heregtei baisan yum bishuu

Avatar

хятадууд туршилт хийх нь дээ 2020-07-31 124.158.126.107

хятадууд монгол хонийг заримыг нь судлаад, заримыг нь өөрсдийн хоньтой үржилд оруулж сүргийн сайжруулалт хийх байх даа

Avatar

Зочин 2020-07-31 83.20.250.164

Harh batcecegiig zailuulaach

Avatar

Зочин 2020-07-31 202.179.2.250

Эвий эвий майлалдаад л явах байх даа зайлуул

Avatar

Хонь 2020-07-31 192.82.71.62

Чи ч гэсэн майлуулаад л нухдаг биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж