БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.31-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ

БНХАУ-ын тал тусламжийн 30 мянган хонио амьдаар нь авна гэжээ

Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, “Covid-19” цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амалсан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц байдал, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх,экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн билээ. Уг тусламжийн талаар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэлэхдээ “Ерөнхийлөгч БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсний дараа Хятадын талтай бид тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэж байна. Тэгэхээр 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагаа өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээрэг авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон.

Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байна. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Есдүгээр сард багтаж эхний ээлжийн хонийг шилжүүлэхээр төлөвлөөд байна. БНХАУ-ын талаас хонио амьдаар нь авахаар ярилцсан. 30 мянган хонийг шууд өгөхөд аль аль талдаа хүндрэлтэй учир хэсэг хэсгээр нь өгөхөөр тохиролцоод байна" гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж