Хорт хавдрыг амьсгалаар оношлоно

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Хорт хавдрыг амьсгалаар оношлоно

Японы эрдэмтэд хүний амьсгалахдаа гаргаж буй хийг шинжлэн хорт хавдар болон бусад хүнд өвчнийг оношлох маш нарийн мэдрэгчийг бүтээж буй тухай Japan Today сайтад мэдээлжээ.

Уг төхөөрөмжийг ухаалаг утастай хялбархан холбож болдог бөгөөд хийсэн дүн шинжилгээнийхээ мэдээллийг өөрөө гар утсанд өгч чадна. Мэдрэгчээс хүлээж авсан бүх мэдээлэл дэлгэцэн дээр гарч ирнэ.

Эрдэмтэд төхөөрөмжийн загварыг гаргаад байгаа ч мэдрэгчийг бүтээж дуусахад нэлээд хэдэн жил шаардагдах гэнэ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж